УИХ-ын гишүүн О.Содбилэг: “Шарлалттай төрж байгаа нярайн тоо эрс өсч, 80 хувьд хүрсэн”

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 05

УИХ-ын гишүүн О.Содбилэг саяхан “Өнөөдөр Монгол Улсад шарлалттай төрж байгаа нярайн тоо эрс өсч, 80 хувьд хүрээд байгаа гэсэн тоо баримт байна. Энэ өвчнийг цагт нь эмчлэхгүй бол хүүхдийн тархины үйл ажиллагаанд нөлөөлж, эрүүл энх өсөх боломжгүй болдог. Тиймээс өөрийнхөө хөрөнгөөр шарлалтыг арилгахад нэн чухал аппарат дөрвөн ширхгийг гадаадаас захиалж Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн төрөх тасагт хандивлалаа. Монголын ирээдүй болсон хүүхдүүд эрүүл энх өсч торних болтугай” хэмээжээ.



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.121.175) 2015 оны 08 сарын 05

Enesetguulch shar evchnii tuhai yariad baina uu, esvel sharlalt gej nyrain evchin garsan yum uu, jaahan sidalgaatai baij bichmeer yum, hun am teerelduulsen iim balai yum bichdeg yamar bolovsrolgui setguulch be

0  |  0
доктур(150.129.143.64) 2015 оны 08 сарын 05

Нярайн шарлалт бохирын шар өвчин 2 чинь тэс ондоо өвчнүүд шүү сэтгүүлчинцэр мээн

0  |  0
Top