Аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ өдрүүдэд Америкаас ирсэн найз маань холын зочидтойгоо төрсөн нутгийнхаа зүг аялалд гарцгаажээ. Увс тийш хүлгийн жолоо залсан америкчууд Ховд, Баян-Өлгийг ч төлөвлөгөөндөө оруулж.
Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн төв дэх “Тирлик” зах болон түүний эргэн тойрны байдал тэдний нүдийг орой дээр нь гаргаж орхижээ. Ингээд Баян-Өлгийн албан тушаалтнуудад хаягласан захидлыг бидэнд илгээсэн юм. Үндэсний бэлэг дурсгал, гар урлалын сонин содныг хайсан тэднийг захын үүдээр ороход л өмхий үнэр угтлаа. Үргэлжлүүлээд хэд алхвал зэрэгцэн орших хоолны газруудаас угаадсаа хэнэг ч үгүй цацчихаад яваад орчихлоо. Ер нь энд ажиллах хоолны газруудад стандарт, эрүүл ахуйн талаар яриад ч хэрэггүй гэдэг нь үүдээр ороход л харагдана.
Увс, Ховдоос ирж ажиллах оюутнуудаас сонсох нь ээ өмнөх хүний идсэн аяга тавгийг усаар зайлаад л дараагийн үйлчлүүлэгчид өгдөг, үнэр орсон махаа амтлагчаар “зодоод” хоол хийдэг, мэргэжлийн тогооч байхгүй, бэлтгэлийн өрөөний ариун цэвэр тааруу талаар ярих нь тэр. Хэдийгээр холын замд хээгүй нь дээр гэдэг ч ёстой л дотор эвгүйтүүлсэн мэдээ байлаа. “Хэрэглэгч хаан” энэ тэр үгийг энд хэрэглэх ч хэрэггүй юм байна. Бүүр нойлын хажуухан талд цайны газар ажиллаж байхыг ч харлаа. Түүнчлэн нойл хүрэлцээгүйгээс захын эргэн тойронд “морь харах” нь ичмээр зүйл биш.
За ингээд тоочоод байвал өөрийн эрхгүй эгдүүцэл төрүүлсэн зүйл нэлээд урт болох янзтай. Цайны газар ажиллуулдаг хүмүүсээс ажиллах орчныхоо тохижилтыг сайжруулах талаар захын удирдлагуудад ханддаг эсэх талаар асуувал зундаа өмхий, өвөлдөө битүү мөсөнд сүүлийн хориод жил ажиллаж байгаагаа ярина лээ. Уг нь хэдэн жилийн өмнө шинэ захтай болсон ч Өлгийчүүд аймгийн төвөөсөө зайтай болохоор ойрыг нь бодоод “Тирлик”-ийг л зорьдог гэнэ. Харин өнөө шинэ захад нь сар бүр олон улсын үзэсгэлэн гардаг ажээ. Тэгэхээр аймгийн удирдлагууд, болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажилд дүн тавьчихаж болмоор ч юм шиг. Аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрынхан энд анхаарал хандуулах цаг хэдийнэ болсныг ийнхүү хаяглах байна.
Сэтгэгдэл ( 6 )
Avilgachid.dendyy.ih.dee.Ulgiid!!!
Uyn tug mug ve?!ene aimguud tugtai bx estoi yumuu,ter ni toriin zaxirgaanii xemjeend ulsiin tug dalbaanii xajuud bx estoi uy?
Archaagui yumnuud, UB-aas yah estoi yum, aimgiin udirdlaga ny shiidchih yumiig heneer heluuleh hiilgeh geed baidag yyum, irgediin teleelegchdiin dargadaa handaad asuudlaa shiidverleech, arai denduu yum, iim yumigg aimgiin sonin deeree bichvel yasiin be
Olgiichuud end omhii unerteed baigaa bol ter saihan unertei nutag usaa baraaddaa.