Цахим сүлжээгээр зарж буй эм, бэлдмэлийг авахгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 14

Иргэдээс хүлээн авсан мэдээллийн мөрөөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эм, био бэлдмэлийн улсын байцаагчид цахим сүлжээгээр дамжуулан эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, витамин борлуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй, Монгол улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эм эмийн бэлдмэлүүд илэрсэн байна. Ийм учраас баталгаагүй газраас эм эмийн бүтээгдэхүүн авч эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top