Эмчийн жоргүйгээр эм худалдан авч, ямар ч зааваргүйгээр уудаг хүмүүс цөөнгүй. Ялангуяа ханиад хүрсэн бол сайн гэсэн бүхнийг аваад уучихдаг. Ингэж уух нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд ямар ч эрсдэл дагуулж болзошгүй. Тиймээс эмэн дээрх сүүлийн тоог хараад анхаарах ёстой зүйлийг нь чандлан сахих хэрэгтэй.
1. Нойр хүргэх талтай. Хэрвээ та нойрмоглож байвал машин жолоодох хэрэгггүй.
2. Согтууруулахдаа ундаа хэрэглэсэн үед ууж болохгүй.
3. Төмрийн бэлдмэл, сүү зэргийг уг эмтэй цуг хэрэглэж болохгүй.
4. Эмчийн зааврын дагуу хэрэглэ.
5. Эмийг тогтмол хугацаагаар дуустал нь хэрэглэнэ.
6. Уг эм шээсний өнгө хувиргана.
7. Эмийг галаас хол хадгал
8. Хэлэн доор тавьж хэрэглэнэ.
9. Хоногт 8-аас илүү шахмал хэрэглэж болохгүй.
10. Хоногт 3, долоо хоногт 6-аас илүү шахмал хэрглэж болохгүй.
11. Хоолны дараа эсвэл хоол идэхээс өмнө хэрэглэнэ.
12. Өлөн үед, эсвэл хоол идэхээсээ 1 цагийн өмнө хэрэглэнэ.
13. Багаар түрхэх, дусаах
14. Уухаасаа өмнө сэгсэрч хэрэглэ
Сэтгэгдэл ( 0 )