Налайхын эсгийний үйлдвэрт гал гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 22

Өчигдөр нийслэлд гал түймрийн тав, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай хоносон байна.

Тодруулбал, нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 13 дугаар гудамжийн 4 тоотод эзэнгүй айлын 3х2 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага 11:31 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн долоон албан хаагч, мөн дүүргийн 3 дугаар хороо, Замчны 26 дугаар гудамжийн 162 тоотод Ц-н 3.5х3.5 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлага 14:21 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 28 дугаар ангийн есөн албан хаагч шуурхай ажиллаж унтраасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Улиастайн 3а хэсгийн 45 тоотод “Жонон мөнх” ХХК-ийн Эсгийн үйлдвэр шатаж байна гэсэн дуудлага 18:02 цагт ирсний дагуу Гал унтраах, аврах 35 дугаар ангийн долоон албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 7 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Ч-н гэр шатаж байна гэсэн дуудлага 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн долоон албан хаагч, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 18 дугаар гудамжийн 368 тоотод иргэн Ц-н амбаар шатаж байна гэсэн дуудлага 19:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн долоон албан хаагч ажиллаж унтраажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top