Таван орны тархи судлалын эрдэмтэд Монголд уулзана

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 26

“Олон улсын тархи судлалын байгууллага”-д дэлхийн 150 орны эрдэмтэд ажилладаг аж. Эдгээр эрдэмтдийн төлөөлөл буюу дээрх байгууллагад харьяалагддаг эрдэмтэд ирэх баасан, бямба гаригт Монгол Улсад чуулахаар болжээ.

Чуулганд тархи судлалын чиглэлээр тэргүүлдэг Япон, БНСУ тэргүүтэй таван орны эрдэмтэд оролцох бөгөөд тэд тархины үйл ажиллагаа, ой тогтоолт, сурах үйл явцад тархины аль хэсгүүд хэрхэн оролцдог, хооллолтын механизм, өлсөлт ба цадалт хэрхэн зохицуулагддаг зэрэг илтгэлүүдийг тавих аж.

Тэдний хэлснээр тархины үйл ажиллагааг нарийн судалсны ачаар дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа хавдар, таргалалт, чихрийн шижин, цус харвалт зэрэг өвчнөөс сэргийлэх, эмчлэх шинэ арга гаргахад дөхөм болдог ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top