Орлого багатай айлуудын хүүхдүүдийг Өмнөд Солонгост үнэ төлбөргүй эмчилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 28

"INECS" ХХК нь Өмнөд Солонгос /БНСУ/-ын "Nasaret" эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ гэрээний дагуу Өмнөд Солонгосын Инчонь хотод байрлалтай "Насарет" олон улсын эмнэлгээс бага орлоготой, ядуу буурай амьдралтай айл өрхөд туслах үүднээс 12 сартайгаас 1 5нас хүртэлх хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээ үзүүлэх гэж байна.
"Насарет" эмнэлгээс эмчилгээний зардал, ирж очих онгоцны зардал даана.

-Бүртгүүлэх хугацаа: 2015.8.27-8.30
-Өвчөний төрөл:

арьсны өвчин, батга, харшил, астм, ринит, таргалалт 1.2, салхин цэцэг, эпилепси, тархины саажилт, нүүрний саажилт, гар хөлний саажилт, таргалалт 3.4, мэдрэлийн өвчин, тархи нурууны мэдрэлийн гэмтэл, холбоосууд болон шөрмөсний спортын гэмтэл, хөхрөлт, хагаралт, бага нуруу өвчин, нурууны хазайлт, диск

-Бүрдүүлэх материал: хүүхдийн өвчний түүхийн бүх баримт, одоогийн биеийн байдал, зураг

-Материал явуулах хаяг: и- мэйл:
inecskorea@yahoo.com болон "INECS" ХХК-ын оффис
Утас:70118700

"Насарет" эмнэлгээс өвчтний мэдээлэлийг шалган үзэж өвчтөнийг сонгоно.
Та бүхнийг сайн үйлсийн төлөө анхаарал тавина гэдэгт найдаж байна .

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eric(202.179.20.71) 2015 оны 09 сарын 02

ЧД-ийн 17-р хороо, Сурагчын 14-0202 тоот Худаг, буудал, бүх үйлчилгээндээ ойрхон 84м2 байшинтай, 347м2 тэгшхэн газартай хашааг 25саяаас зарна, утас: 88757462, 88058180

0  |  0
Top