Хошин урлагийн нэгэн содон өнгө төрхийн нэг жүжигчин Аси буюу Р.Алтансүхийн биеийн байдал тааруу байгаа талаар хэвлэл мэдээллээр мэдээлж байсан билээ. Тэгвэл түүнийг тааллал төгссөн талаарх гунигт мэдээг түүний ангийн найз жүжигчин Б.Батмэнд өнөөдөр өглөө өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Энэ өглөөг ямар муухай мэдээ сонсож эхлүүлвээ. Хайран сайхан анд минь юмсан. Шинэ үе хамтлаг ямар гээчийн хараал дайрлагад өртчихвөө. Ум сайн амгалан болтугай” гэжээ. Бүтээсэн дүр, найруулсан уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн "Шинэ үе" продакшины жүжигчин Аси буюу Алтансүх өнгөрсөн онд цус харваж БНСУ-д эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Түүний гэр бүл, аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл ( 2 )
ТАЛИГАЧИЙН ГЭР БҮЛД АНЗ НАЙР ТАНЬ БОЛОН ШИНЭ ҮЕ ХАМТАЛГИЙН АЖИЛЧИД ГҮН ЭМНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ: УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ: УМ МАНЫ БАД МЭ ХУМ:
Ум ма ни бад ми хум