Монголын машинуудаас цацраг идэвхт бодис илэрч байгааг Буриадын албаныхан батлав

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 04

Хуучин автомашины хэрэглээ өндөртэй Монгол Улсад явж буй автомашинуудын талаас илүү хувь нь япон автомашин. Японоос хямд автомашин олноороо орж ирдэг Монгол Улсаас цацраг идэвхт бодисоор бохирдсон автомашин үе үе илэрдэг ч албаныхан няцаах эсвэл аюулгүй болголоо гэх мэдээллээр тэгсхийгээд намжаадаг. Ерөөсөө Монгол Улсад цацраг идэвхт бодисоор бохирдсон автомашин олноороо, хяналтгүй орж ирдэг болоод удсан. Өөрөөр хэлбэл, 2011 оны гуравдугаар сарын 11-ний Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш Монгол Улсад цацраг идэвхт бодистой автомашин орж ирдэг болжээ. Энэ ослын улмаас цацраг идэвхт бодисыг хяналтаасаа алдсан Японы албаныхан хорт бодисын алдагдлын талаар хуурамч мэдээлэл хийсэн нь илэрч хариуцлагаа хүлээсэн ч одоог хүртэл энэ бодисын тархалтыг бүрэн хяналтандаа аваагүй бололтой. Учир нь Японоос манай оронд орж ирж буй автомашинуудаас цацраг идэвхт бодис саяхан ч илэрсэн юм. Тэгвэл хэдхэн өдрийн өмнө Буриадын гаалийн албанаас Монголын автомашинаас цацраг идэвхт бодис илэрсэн талаар мэдээллээ. Оросын хил давах гэсэн нэгэн Монгол Улсын иргэний автомашинаас цацраг идэвхт бодис илэрсэн бөгөөд уг автомашиныг хил нэвтрүүлээгүй байна. Тусгай төхөөрөмжөөр шинжлэх үед Монгол Улсын иргэний автомашины арын тээшний хэсгээс цацраг идэвхт бодис хамгийн их тунгаар илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор Буриадын гаалийн албаныхан хяналт шалгалтаа улам чангаруулжээ. Нөгөө талаас ОХУ-тай визгүй болсон манай орны иргэд ОХУ уруу олноор хил давж, тэндээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн татаж худалдаа эрхлэх болсон юм. Тэгвэл үүнээс өмнө Монголын нэгэн иргэн Буриадын гаалийн ажилтанд авлига өгөхийг завдсаныг тус улсын гаалийн авлигатай тэмцэх хэлтсийнхэн илрүүлснээ мэдээлж байв. 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(150.129.141.217) 2015 оны 09 сарын 13

Замын үүдээр л лав ямарч хяналтгүй болоод хэдэн жил болж байна мэргэжлийн хяналт хэмжилт хийдэг байсан

0  |  0
t1t seguulch(112.72.13.139) 2015 оны 09 сарын 06

Во время измерения радиоактивного загрязнения автомобиля, в багажном отделении, среди личных вещей обнаружены 140 наручных компасов советского производства, на 50 из которых уровень радиационного излучения превышал естественный радиационный фон в несколько раз.

0  |  0
ubr(85.220.82.247) 2015 оны 09 сарын 06

На МАПП Кяхта задержали радиоактивный товар, следовавший из России в Монголию. Реклама Автомобиль гражданина Монголии, пересекавшего российско-монгольскую границу стал объектом оперативного реагирования сотрудников таможенного поста МАПП Кяхта. Одна из машин в общем потоке, следовавших из России в Монголию, заставила обратить на себя внимание: сработала стационарная система обнаружения делящихся и радиоактивных материалов «Янтарь 1А». Во время измерения радиактивного загрязнения автомобиля в багажном отделении среди личных вещей были обнаружены 140 наручных компасов предположительно советс

0  |  0
ubr(85.220.82.247) 2015 оны 09 сарын 06

esregeeree,orosoos mongol ruu garch bgaa mashinaas orosyn baraanaas ilersen shdee,yah gej hudal yum bichij bdg yum be

0  |  0
gh(85.220.82.247) 2015 оны 09 сарын 06

fghjk

0  |  0
Болд(150.129.143.97) 2015 оны 09 сарын 05

Авилга бол тэд еерсдее нэхээд авдаг шдээ

0  |  0
ажшсэгмжнс(112.72.13.24) 2015 оны 09 сарын 05

Японы цомийн хаягдалыг худалдан авч бна. Энэ балайр цомийн хаягдалыг монголчуудал унэтэй зарахын тулд эдийн засгийн туншлэлийн гэрээ байгуулсан

0  |  0
Иргэн(122.201.22.41) 2015 оны 09 сарын 05

Гааль мэргэжлийн хяналтынхны эх оронч биш ашгийн сонирхолтой хүмүүсийн балаг даа хорвоогийн хог шаар аюултай болгоныг эх орондоо оруулж байдаг хогийн нөхдүүд юм даа

0  |  0
сэтгүүлч(43.242.242.51) 2015 оны 09 сарын 04

мэргэжлийн хяналтынхан цацраг идэвхт бодистой машин илрүүлснээ мэдээлж байсан ш дээ. Тэгэхээр тэнд илрүүлдэг гэсэн үг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газар л лав шалгана

0  |  0
зочин(202.179.20.93) 2015 оны 09 сарын 04

машины цацраг туяаг хаан шалгуулж болох вэ ?

0  |  0
Цээгий(103.11.192.34) 2015 оны 09 сарын 04

Монголд цөмийн хаягдал булшилснаас болсон байх

0  |  0
Zochin(122.201.21.167) 2015 оны 09 сарын 04

Mergejliin hyanaltiinhan ene olnoor orj irsen tsatsagiin bodistoi machinuudaa shalgah heregtei baina. Mongold yagaad suuliin ued hort havdraarzaluuchuud evchleed baina be, Japan uls yagaad tsatsrag udevhit bodisond ertsen machinuudaa Mongold niiluuleed baina be,Japand tsatsragiin shalgalt muu baikh esgui, zevkhen bodlogoor Mongol ruu munge bolgoh gej oruulj baigaa gej bodoj baina, olon jil bolson huuchin machin oruulahaa bolioch, zaaval huuchimn machin unah gesen hun bolgonii husliig hangah albagui nasjilttai machin oruulahiig horigloh heregtei baina, bas UB-d bagtahaa bailaa

0  |  0
Top