Энэ долоо хоногоос эхлэн 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдах боломжтой болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 07

Энэ долоо хоногоос эхлсэн Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосон шийдвэр хэрэгжиж эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон буруулснаар үлдсэн 20 хувийг Засгийн газар Зээлийн батлан даалтын сантай хамтран баталгаа гаргаж өгөх юм. Уг баталгааны журамд зааснаар тухайн өрх Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын 7-15 дугаар бүлэгт багтсан байх шаардлагатай бөгөөд дээрх бүлэгт багтаагүй айл өрхүүдэд тодорхойлолт гаргаж өгч зөвлөгөө өгөх гэнэ.

 

Засгийн газраас 20 хувийн зээлийн баталгаанд нийт 200 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ мөнгө дууссан тохиолдолд буюу 10 орчим мянган өрх зээлд хамрагдсаны дараа зээлийн баталгаа зогсох магадлалтай аж. Тиймээс Сангийн сайдад ирэх жилийн төсөвт зээлийн баталгааны хөрөнгө суулгуулахыг даатгаад байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top