Монгол Улсын Засгийн газар давсны хэрэглээг бууруулахаар болсон билээ. Саяхан Засгийн газар давсны хэрэглээг орон даяар бууруулах үндэсний стратеги төлөвлөгөө бүхий төслийг баталсан бөгөөд ингэхдээ ТББ-уудыг татан оролцуулж хэрэгжүүлэх аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын судалгаар өдрийн давсны хэрэглээгээ 5 хувиар бууруулахад цус харвалт эрсдэл 24, зүрх, судасны өвчин 18 хувиар буурч, халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтыг бууруулах боломжтойг тогтоожээ. Ямартай ч, ДЭМБ-ын гишүүн орон Монгол Улс НҮБ-ын харьяа уг байгууллагын гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэхээр давсны хэрэглээ бууруулахаар болсон юм. ДЭМБ 2025 он гэхэд гишүүн орнуудынхаа өдрийн давсны хэрэглээг 30 хувиар бууруулсан байх зорилт тавьсан бөгөөд Монгол Улс буюу монголчууд өдөрт 11,1 гр давс хэрэглэдэг аж. Харин баруун зүгийн монголчууд 15,6 гр давс хэрэглэдэг аж. Ямартай ч, ДЭМБ-ын судалгаагаар Монгол Улс олон улсын стандартаас илүү буюу өдөр тутам хэрэглэж буй хүнсний 80 гаруй хувь нь шорвог байдаг аж. Нөгөө талаас давсны хэрэглээ буурснаар иргэдийн эрүүл мэнд сайжирч, Монголын эдийн засагт эерэг нөлөө авчирна гэдгийг сонсч суусан нэгэн ахмад “Хуцваа, хуц гэж хэлнэ” гэхэд хажууд нь сууж байсан залуу “Давсны хэрэглээ буурвал эрүүл мэндэд тустай ш дээ. Давснаас болж зүрх, судасны өвчин үүсч, тархи, бөөрөнд муу гэх юм. Энэ давснаас болж шигдээс, даралт ихсээд байгаа юм биш үү” гэхэд нөгөө өндөр настан “Энэ хэдэн юмнууд /Засгийн газар/-аас болж бухимдсаар даралт ихэсч, зүрхний шигдээс болж толгой тархи өвдөж байхад юун давсны хэрэглээг бууруулж биднийг эрүүл, сайхан амьдруулах гэж. Хэзээнээсээ энэ давсыг хэрэглээд ирсэн юм. Хэрэглэсээр ч байх болно” хэмээсэн юм. Ингээд бодохоор Монголын төр давснаас дор үзэгдэх болж. Нөгөө талаас давсны хэрэглээнээс илүүтэй төр засаг иргэдийг илүү эрүүл саруул, стресс бухимдалгүй амьдруулах бололтой.
Сэтгэгдэл ( 5 )
ymarch utga avtsaldaa nairuulga alga. Setguulchiin ner gutaasan ymarch bichgiin soyol alga. Xund ugux ym bichij baigaachee
Яг энэ өвгөн шиг согтуу, эрүүл нь мэдэгдэхгүй юмнууд 90-ээд оны үед энд тэнд явж, хувсгалт намынхаа даалгавраар ардчиллыг муулж энгийн иргэдийн толгойг эргүүлж байсан. Тэд ийм зүйл хийгээд мөнгө авдаг. Тэднийг ”бор шувуунууд” гэдэг юм. Одоо эднийг тэжээгч систем байхгүй болсон, тийм болохоор аар саар мөнгө амалж байгаа хэнд ч гэсэн үйлчлэхэд бэлэн яваа юм. Ийм юмнуудыг Монгол төрийг хагалах сонирхолтой хятадын эсвэл оросын гал хөл ивээлдээ авч дээ. Монголын төрөөс хүн амын эрүүл мэндэд анхаарч алсаа бодсон шийдвэр гаргасныг нь эсэргүүцэж байгааг ингэж л ойлгож байна.