“LITTLE MISS WORLD” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар шат эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 07

Эх дэлхийн ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, боловсронгуй зохион байгуулалт, өргөн цар хүрээ бүхий олон улсын хэмжээний феставилийн нэг бол “LITTLE MISS WORLD” юм. 2000 оноос жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа тус наадам энэ онд  ГАЛ, УС, АГААР, ЭХ ДЭЛХИЙ- сэдвийн дор 9-р сарын 27 ноос 10-р сарын 03-ны хооронд ТУРК улсын АНАТАЛЯ хотод явагдана.

Дэлхийн 80 гаруй улс орны мянга мянган авъяаслаг бяцхан охид оролцох наадамд анх удаа МОНГОЛ улсаа төлөөлөн оролцох оролцогчыг шалгаруулах шоу нэвтрүүлгийн эхний шат амжилттай болж өндөрлөлөө. Гурван насны ангилалд нийт 70 гаруй авъяаслаг бяцхан охид оролцсон бөгөөд хоёрдугаар шатанд өөрийгөө илэрхийлэх, авъяас гэсэн хоёр шалгуураар амжилтай оролцож 25 охид тунаж үлдлээ. Өрсөлдөөн энэ тэнцүү болж өндөрлсөн хамгийн сонирхолтой шат болох нэгдүгээр шатны шалгуурын шүүчидийн бүрэлдэхүүнд СТА мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай, Бяцхан мисс улсын уралдааны захирал хатагтай Э.Оюунтунгалаг, Азийн модель агентлагийн дизайнер Т.Солонго нар шүүсэн юм. Бяцхан мисс улсын уралдаан төслийн ерөнхий зохион байгуулагчаар  SBN  телевиз, хамтран зохион байгуулагчаар Азийн модел агентлаг, Гүнжийн дэвтэр нар ажиллаж байна. Мөн хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллахаар Барби бренд болон гэр бүлийн FOX брэнд, "Грийн сити" ХХК нар ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гангаа(112.72.13.189) 2015 оны 09 сарын 28

Танил тал хээл хахуулиар л ялагч тодорсон байна лээ. Хүүхдүүдээр бизнес хийхээ болимоор юмаа

0  |  0
Sbn telebiz(122.201.22.11) 2015 оны 09 сарын 22

Zohion baiguulgch nariin shavi turuulsen.uridchilaad yalagch ni todorhoi temtseen bainlee.ohidiig huurch telebize chimsen temtseen bolson.abiyastai ohidiig shuud darj baina lee

0  |  0
Ganzorig(202.70.46.220) 2015 оны 09 сарын 08

Zoxion baiguulalt ix muu bolson shuult ni taalagdaagui

0  |  0
bujee(112.72.13.124) 2015 оны 09 сарын 08

Temtseeniig demjij bn amjilt husie

0  |  0
Top