Буриадууд тусалж буй Тэмүүлэн хүү

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 07

Буриадын хэвлэлд нэгэн Монгол хүүд туслахыг хүссэн мэдээ тавигджээ. “Тэмүүлэнд туслая” хэмээх энэ мэдээг элдэв нэмэлт тайлбаргүйгээр бүрэн эхээр нь хүргэе.

Тэмүүлэнд туслая

Монголын бяцхан иргэнд яаралтай тусламж хэрэгтэй байна. “АРА” портал сайт өөрийн уншигчиддаа хандан цонхоор унаж хүнд гэмтсэн 5 настай Тэмүүлэн хүүгийн ээжид туслахыг уриалж байна. Буриадын тархины заслын эмнэлэгт мэс ажилбар хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээ хийлгэх зардал цуглуулахад нь туслацгаая. Улаан-Үд хотод амьдардаг Монголын гэр бүлийн хүү Болохов Тэмүүлэнд тохиолдсон харамсалтай явдал Буриадын олон нийтийг түгшээсэн хэвээр байна. 

Хүмүүсийг нэгтгэлээ

2015 оны зургадугаар сарын 1-ний халуун өдөр Тэмүүлэн хүү зайрмаганд явсан эмээгээ хүлээж байхдаа нээлттэй цонхноос санамсаргүйгээр ойчжээ. Хүү унахдаа толгойдоо хүнд гэмтэл авч, ухаан алдсан байна. Түүний эмээ Цагаанцэцэг хоёр давхар /бурхны авралаар өндөр байгаагүй нь яамай/ дахь гэртээ ороод цонхных нь доор нь хүүг ухаангүй хэвтэж байхыг олжээ. Түргэн тусламжийн жижүүрийн эмч Тэмүүлэн хүүд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхээр хотын клиник эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэнд анхны тусламж, эмчилгээг үзүүлсэн байна. Хоёр хоногийн дараа тэрбээр ээж Цэцэгсайханы хамт эмнэлгээс гарсан байна. Гэвч хэд хоногийн дараагаас хүүгийн бие дахин муудаж, ухаан алдсан Тэмүүлэн хүүг Семашкогийн нэрэмжит төв эмнэлгийн тархины мэс заслын засагт шилжүүлжээ. Онош нь “Тархины А3 хэсэгт тархины урд артерийн судасны гэмтэл” гэж гарчээ. Буриадын хэмжээнд зөвхөн “Conservapedia” эмнэлэгт л тархины судасны мэс ажилбар хийдэг. 2015 оны долдугаар сарын 7-нд “Гавлын ясыг нээх замаар гэмтсэн судсыг нөхөх” хүнд төрлийн мэс ажилбар хийсэн ба эмч нар 8 цаг гаруй Тэмүүлэн хүүгийн амийг аврахаар тэмцжээ. Анагаах ухааны доктор, тархины засалч Игорь мэс заслын багийг удирдан ажилласан байна. Мэс ажиллагааны дараа Тэмүүлэн хүү 10 хоног сэхээн амьдруулах тасагт, дахиад 7 хоног тархины мэс заслын тасагт хэвтсэн байна. Семашкогийн нэрэмжит төв эмнэлгийн мэс засалчид Монгол хүүг шууд утгаараа нөгөө ертөнцөөс эргүүлэн авчирсан бөгөөд яаралтай /эрүүл мэндийн даатгал тусгагдаахгүй мэс ажилбар/ эмнэлгийн тусламж үзүүлжээ. Мэс заслын дараа Тэмүүлэн хүүгийн бие сайжирч, инээмсэглэж, асуултад хариулж эхэлсэн байна. Одоо Тэмүүлэн хүүг аврахын тулд аян өрнүүлж, хоёр улсын иргэдийг нэгтгээд байна. Тэмүүлэн хүүгийн ээж “Бид Оросын иргэд биш. Эрүүл мэндийн даатгал бидэнд байгаагүй. Гэвч “Conservapedia” эмнэлгийн эмч нар үүргээ биелүүлж миний хүүд /180 мянган рублийн үнэтэй/ мэс засал хийсэн. Тэмүүлэн хүүг маань амралтын өдөр, шөнийн цаг гэлтгүй жижүүрлэн сахиж эмчилж байсанд бид маш талархаж байна”     

Сэргээн засах эмчилгээ шаардлагатай

Долдугаар сарын 23-нд эмч нар Тэмүүлэн хүүг ээжтэй нь хамт эмнэлгээс гаргасан ба хүүхдийн эмнэлэгт сэргээх засах эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээжээ. Мөн нэг сар орчмын дараа хүүг хөл дээрээ босохоор нь давтан мэс засал хийлгэх шаардлагатай гэжээ. Хүүгийн гэр бүлийн санхүүгийн хүндрэлийг ойлгож байгаа эмч, эмнэлгийн ажилчид эхний яаралтай мэс заслын төлбөрийн талаар дурдаагүй аж. “Тэмүүлэн явж, хөдөлж, зогсч чадахгүй байгаа. Зогсоохоор өвдөлт өгч байгаа. Хөл нь хөдлөхгүй байгаа” хэмээн хүүгийн эмч ярьжээ. Иймд наймдугаар сарын 24-нд гэж төлөвлөсөн байсан давтан мэс заслыг нэг сараар хойшлуулаад байна. Хөл дээрээ бостол нь хүлээх шаардлагатай. Дахин мэс засалд орохоос өмнө хүүхдийн төвд сэргээн засах эмчилгээ зайлшгүй хэрэгтэйг байгааг эмч нар онцолж байна. “Бидэнд эрүүл мэндийн даатгал байхгүй болохоор эмнэлгээс эмч нар ирэхгүй байгаа. Сэргээн засах эмчилгээ хийлгэх боломж бидэнд алга. Яахаа мэдэхгүй байна” гэж хүүгийн ээж учирлаж байна. Өдгөө Буриадад бизнес ажил, солилцооны шугамаар эсвэл төрөл төрөгсөд, найз нөхдөө зорьсон Монголын багагүй иргэд амьдарч байна. Орос, Монголын иргэд харилцан визгүй зорчдог болсноор хөрш орноос аялал жуулчлалаар ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн. Байгаль нуур үзэх, нутгийн соёл, үзмэртэй танилцах арилжаа худалдаа хийхээр ирсэн монголчууд их байна. Гэвч одоогоор Буриадын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэдэд төлөвлөгөөт эмнэлгийн тусламж үзүүлэх асуудал зохицуулагдаагүй хэвээр. “АРА” портал сайтын хамт олон өөрийн уншигчиддаа хандан Монголын 5 настай бяцхан иргэн Тэмүүлэнд хүүхдийн эмнэлэгт сэргээн засах эмчилгээ хийлгэхэд нь цаашлаад тархины давтан мэс засалд ороход нь шаардлагатай мөнгөн тусламж, хандив өргөхийг уриалж байна.

Та өөрийн хандивыг Сбербанкны 676280099004034955 тоот дансанд Тэмүүлэнд хэмээн хаяглан шилжүүлэхэд болно.

Монгол дахь данс: Хаан банкны 5041128121 тоот данс, данс эзэмшигч нь Б.Наранбаатар, Буриадын “АРА” сайтын Улаанбаатар хот дахь төлөөлөгч, сэтгүүлч.

Утас: Тэмүүлэнгийн ээж Цэцэгсайхан +7 (950)380-6171
Эмээ Цагаанцэцэг +7(951)623-0808

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Э.Төгс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top