Өдрийн зурхай:Үс засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 08

Аргын тооллын 9 сарын 8, Ангараг гараг. Билгийн тооллын 25, Өглөгт охин одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх,  огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай  болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 8 цаг 16 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top