Замын хөдөлгөөний шинэчилсэн заалтууд буюу торгуулиуд

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 08

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ хуулийн төслийг УИХ өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдөр баталсан юм. Өнгөрөгч мягмар гаригаас хэрэгжиж эхэлсэн шинэ хуульд замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн явган зорчигч болон жолооч нарт хүлээлгэх торгуулийн хэмжээг өндөрсгөж, тэдэнд ногдуулах хариуцлагыг чангатгасан юм. Одоо мөрдөгдөж буй хуулиар зөрчил гаргасан иргэдэд хүлээлгэх шийтгэлээс сонгон хэрэглэдэг байсан бол шинэ хуулиар 9600 төгрөгөөс нэг сая хүртэлх мөнгөн торгууль ногдуулах юм. Гэхдээ Хуулийн зүйн яамнаас хуулийг хэрэгжүүлэхэд мөрдөгдөх журмыг боловсруулан батлана. Ингэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ороогүй заалтуудыг дагалдах журманд тусган хэрэгжүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top