Гэмтлийн цонхоор 54 настай иргэн үсэрч, амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 08

Өнгөрсөн долоо хоногт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зургадугаар давхрын цонхоор нэгэн настай эмэгтэй үсэрч амиа алджээ. Тэрбээр амиа хорлох оролдлого хийгээд гэмтсэнээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн байна. Талийгаач 54 настай эмэгтэй Ш эмнэлэгт гарынхаа судсыг ханасан байдалтай ирсэн гэх бөгөөд оёдол тавиад явуулах гэтэл шөрмөс нь тасарсан байсан тул мэс засалд оруулахаар гар сарвууны тасагт хэвтүүлжээ.

Гэвч тэрээр амиа хорлох оролдлого дахин хийж, цонхоор үсэрсэнээр нас баржээ. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй нөхөртэйгээ автомашины осолд ороод ухаангүй эмнэлэгт хүргэгдэн иржээ. Улмаар ухаан ороод нөхрөө нас барсныг мэдээд, сахиур охиноо бие засах хооронд цонхоор үсэрсэн гэнэ. Ямартай ч, энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top