Гаалийн Ерөнхий газрын даргаар О.Ганбат эргэн томилогдлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 08

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж хамгийн дуулиан шуугиантай салбаруудын нэг гэгддэг Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд Шинэчлэлийн Засгийн газрын үед Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан О.Ганбатыг томилсон байна. Өмнө нь МАН Засагт орсноор О.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, У.Хүрэлсүхийн хүн гэгдэх Б.Цэнгэлийг түүний оронд томилж байсан юм. Гэвч Гаалийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай гэгдэх Б.Цэнгэл нь Гаалийн Ерөнхий газрын дарга болоод гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ажил огт хийгээгүй мөртлөө халаа сэлгээг бөөндөж, нэг өдөрт л 80-100 хүний тушаал гаргасан гэсэн хэл аманд өртөж байсан билээ.

Тэгвэл О.Ганбатын хувьд Гаалийн Ерөнхий газрын хуучин бугширмал байдлыг эвдэх гэж хичээж зүтгэсэн хүн гэгддэг. Тиймээс энэ томилгоог нүдээ олсон томилгоо боллоо гэх хүн цөөнгүй байгаа аж. Ямар ч байсан ийнхүү Шинэчлэлийн Засгийн газрын шинэчлэгч дарга төрхөмдөө эргэж ирлээ. 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(202.21.118.98) 2015 оны 09 сарын 10

tsengel gej hun gaaliig bujignuulsanda Ganbat hiih ajil ih bga ajiln amjilt husii

0  |  0
irgen(202.21.118.98) 2015 оны 09 сарын 10

mash zov shiidver bna ajil chin amjilt husii

0  |  0
ффффффффффффффф(49.0.187.87) 2015 оны 09 сарын 08

ховдын ммммфффф

0  |  0
Zunch(49.0.187.64) 2015 оны 09 сарын 08

Gaalichid ene huneer dahin togluulahgui ee. Ih sanasan gazar 9 shunu hooson honono gedeg shig mudhun bulaigaa chireed huugdunu gedegt itgeltei bn

0  |  0
Монгол(150.129.141.165) 2015 оны 09 сарын 08

ЗӨВ ХҮНЭЭ ТАВЬЖЭЭ. АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

0  |  0
Top