Жолооны үнэмлэх тав хоногийн дотор гарна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

Өршөөлийн хуулийн зарим заалт энэ сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Үүний нэг нь 2016 оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэдийг өршөөх тухай заалт. Энэ заалт хэрэгжиж эхэлсэнээр Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын харъяа Лицензийн төвийн гадна иргэд олноор дугаарлах болсон байна. Нийтдээ 81 мянга орчим жолооч эрхээ сэргээлгэх юм байна. Тиймээс бид жолоодох эрхээ сэргээлгэх иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хандах талаар тодруулсан юм.

-Уншигч та жолоодох эрхээ сэргээлгэх гэж байгаа бол иргэний цахим үнэмлэхтэйгээ Лицензийн төвд хандаж, ямар нэгэн шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ авна. Гэхдээ 2014 оны аравдугаар сарын 1-нээс 2015 оны долдугаар сарын 2-ны хооронд эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх Лицензийн төвд байхгүй тул шинээр үнэмлэх авах шаардлагатай аж. Шинээр жолооны үнэмлэх захиалах иргэд үнэмлэхний үнэ болох 12500 төгрөгийг Төрийн сангийн 900012408  тоот дансанд тушааж баримт, иргэний үнэмлэх болон иргэний үнэмлэхийнхээ хуулбарыг өөрийн биеэр Лицензийн төвд аваачих шаардлагатай аж. Ингэж захиалга өгснөөр таны жолоодох эрхийн үнэмлэх тав хоногийн дотор гарах юм байна.  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(76.21.141.71) 2015 оны 09 сарын 09

Bodlogiin aldaa bna.80 garan myngan hunii barag 79 n myngan jolooch n sogtuugaar teevriin heregsel joloodson bna.Ene n gem zemgui yvgan zorchigchid ayulgui yvah batalgaa alga gesen ug.Huuli heregjuulehees omno jolooch nart onoo bolon tuuh uusgen ahij davtan sogtuugaar joloodvol tuuh uusgej hatuu shiitgel onogduulval davtan zorchil garah magdlal baga bolno.Orshooh n zuin hereg gehdee huuliig ard irgeded mash sain oilguulah heregtei.Zamiin hodolgoonii durem her sahina todii chinee huuli,durem juramiig dagan mordoh bolno.Tor zasgiin udirdlagad songogdson uls torchid HUULIA mordoj suraachaa !!!

0  |  0
Top