Дутуу төрсөн ургаа голд урсгасан бололтой

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

Дөнгөж төрсөн нярайг голд урсгасан харамсалтай ч гэмээр, хайхрамжгүй ч гэмээр нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 02-нд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд оршин суугч 43 настай эмэгтэй дөнгөж төрсөн нярай буюу дутуу төрсөн хүүхдээ голын усанд урсгасан аж.

Онцгойгийнхон тухайн өдрийн 20:40 минутад дуудлага хүлээж авсан даруйдаа Аврах ангийн долоон албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг гаргаж, голын дагуу эрлийн ажлыг зохион байгуулсан ч ургийг олоогүй гэнэ. Тиймээс маргааш өдөр нь  ургийг хайх ажиллагааг албан ёсоор зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж эхэлжээ.

Хүүхдээ голын усанд санаатай эсвэл санамсаргүй байдлаар урсгасан эсэхийгцагдаагийн байгууллага шалгаж тогтооно гэдгийг эх сурвалж хэлэв. Сэжигтэн эмэгтэйн хувьд Гачуурт тосгонд амьдардаг, тогтсон гэр бүлтэй хүн бөгөөд “Хүүхэд амьд төрсөн эсвэл дутуу, амьгүй төрсөн" гэх мэтээр  зөрүүтэй мэдээлэл өгч байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top