Эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэхийг шалгалтгүйгээр олгож эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 09

Энэ оны долдугаар сарын 2-ноос өмнө Цагдаагийн байгууллагад захиргааны журмаар жолоо барих эрхээ хасуулсан иргэдийг Өршөөлийн хуульд хамруулахаар болсон. Монгол Улсын хэмжээнд нийт 82 мянган иргэний жолооны үнэмлэхийг сэргээн олгоно гэдгийг холбогдох газраас мэдээлсэн билээ. Хоёр хоногийн өмнөөс үнэмлэх олгох ажлыг ЦЕГ-ын харьяа Лицензийн төв эхлүүлсэн байна.

Энэ мэдээллийн дагуутус төвийг зорих иргэдийн цуваа ихэсч, урьд шөнийн 03.00 цагаас /энэ сарын 8/ эхлэн урт дараалал үүсгэжээ. Жолоо барих эрхээ хасуулсан иргэд ямар материал бүрдүүлэх, хэдэн хоногийн дотор үнэмлэхээ авах, дийлэнх нь ямар зөрчил гаргасан, мөн ямар шалтгаанаар зарим жолоочийн үнэмлэх устсан зэрэг асуултад хариулт авахаар Лицензийн төвийг зорилоо. 11.00 цагийн үед очиход тус төвийн гадна талбайд тав, зургаан эгнээнд хуваагдан 100 хол давсан хүн зогсчээ. Тэдний дийлэнх нь банкинд төлбөр төлсөн маягт, жолооны үнэмлэхээ сэргээн авах боломж­ той гэх лавлагааг гартаа барьжээ. “Ямар бичиг баримт бэлд гэж байна. Шалгалт авч, сургалтад суулгана гэнэ үү. Зарим үнэмлэх устчихсан гээд байх юм. Энэ талаар мэдээлэл байна уу” гэх мэтээр бие биеэсээ асууж байлаа. Тэдний ярианаас үнэмлэхээ авах болсондоо үнэхээр баяртай бай­ гаа нь илт. Үүдэнд нь цагдаа зогссон төдийгүй хэд хэдээр нь цувуулан оруулж байлаа. Цагдаагаас зөвшөөрөл авч дотогш ороход Лавлагаа өгөх хэсгийн дөрвөн цонхонд иргэд мөн л урт дараалал үүсгэн зогссон байв. Энэ үеэр Лицензийн төвийн мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн Н.Пүрэвдоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Өршөөлийн тухай хууль өнгөрсөн долоо хоногоос хэрэгжиж эхэлсэн. Иргэд шөнөөс эхлэн танай төвийн гадаа дугаарласан байна. Танайхаас үнэмлэх олгох хугацаа зааж өгсөн юм уу?

-Ямар нэгэн хоног, хугацаа зааж, тов гаргаагүй. Энэ оны долдугаар сарын 2­ноос өмнө эрхээ хасуулсан жолоочийн эр­ хийг сэргээнэ. Иргэд нэг зүйлийг буруу ойлгоод байх шиг байна. Өршөөлийн тухай хуулийн заалт өнөөдөр, маргааш хэрэгжээд дуусна гэсэн бодолтой хүн олон байна. Хугацаагүй учраас иргэд цаг заваа зохицуулаад ирэх хэрэгтэй. Тэгэхгүй бол ачаалал хэрээс хэтэрлээ. Манайх өдөрт 800­1000 иргэнд үйлчилгээ үзүү­ лэх хүчин чадалтай. Гэтэл өнгөр­ сөн даваа гаригт 2000 хол давсан хүнд үйлчилгээ үзүүлсэн. Энэ нь зөвхөн эрхээ сэргээлгэх гэж хандсан хүний тоо. Одоо гадаа дугаарлаж байгаа хүмүүс шөнийн 03.00 цагт ирсэн. Эрх сэргээлгэх ажилд дуусах хугацаа гэж байхгүй. Та хэзээ ч ирээд эрхээ сэргээлгэх боломжтой.

-Хуульд хамрагдаж эрхээ сэргээлгэх 82 мянган жолооч байгаа гэж ШШГЕГ-аас мэдээлсэн. Харин танайхаас 84 мянга гэсэн тоог хэлсэн. Зөрүүтэй мэдээлэл өгч байгааг шүүмжлэх хүн олон байна. Тэгэхээр Өршөөлийн хуульд хамрагдаж эрхээ сэргээлгэх яг хэдэн жолооч байна вэ?

-Нийт 81 мянга 451 жолооч бүртгэлтэй байна. Бүртгэлээс нас барсан болон гадаадын иргэнийг хасна.

-Эрхээ сэргээлгэх жолооч ямар материал бүрдүүлэх ёстой вэ. Зарим хүний жолооны үнэмлэх устсан. Дахин захиалах шаардлагатай гэх мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Х.Тэмүүжин сайдын 2014 онд гаргасан А158 дугаар тушаалд тухайн оны аравдугаар сараас хойш эрхээ хасуулсан жолоочийн жолооны үнэмлэхийг захиргааны зөрчил гаргасан материалын хамт хавсаргаж архивт хадгална гэж заасан. Хүчингүй болгоод архивт хадгалсан. Түүнээс биш устгаагүй. Тиймээс 2014 оны аравдугаар сарын 1­нээс 2015 оны долдугаар сарын 2­ны хооронд эрхээ хасуулсан жолоочийн үнэмлэх манайд байхгүй. Энэ хугацаанд эрхээ хасуулсан хүмүүс дахиад жолооны үнэмлэхээ захиалах шаардлагатай. Шинэ үнэмлэхийн 12500 төгрөгийг банкинд тушаасан баримт, иргэний үнэмлэх эсвэл хуулбараа аваад манай төвд өөрийн биеэр ирж лавлагаа авч, анкет бөглөж үнэмлэхээ захиалах боломжтой.

-Одоогоор хэчнээн жолоочийн үнэмлэх бэлэн байна вэ. Хуучин шар үнэмлэхийг устгалд оруулсан гээд гадна дуугарлаж байсан хүмүүс ярьж байна лээ?

-19 мянган хүний жолооны үнэмлэх байгаа. Зөвхөн шинэ саарал үнэмлэх бэлэн байна. Харин хуучин шар үнэмлэхүүд манайд байхгүй. Бүгдийг нь устгалд оруулсан. Тиймээс шар үнэмлэх хураалгасан хүмүүс бас захиална.

-Жолооны үнэмлэх нь бэлэн байгаа жолооч өдөртөө авах боломжтой юу. Шинээр захиалсан хүмүүсийнх хэдэн хоногийн дотор багтаж гарах вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сарын 1­нээс өмнө үнэмлэхээ хураалгасан жолооч иргэний үнэмлэхтэйгээ ирээд лавлагаагаа үзүүлж, үнэм лэхээ шууд авах боломжтой. Эдгээр хүмүүс 102 тоотод эрхээ сэргээл­ гэнэ. Материалаа бүрдүүлж өгсөн өдрөөс хойш 3­5 хоногт багтаан олгох юм. Харин шинээр захиалсан хүмүүсийн үнэмлэх ажлын 21 хоногт багтаж гарна.

 -Үнэмлэх удаж гарах хүмүүст жолоо барих түр зөвшөөрөл олгож байна уу? ­

-Түр зөвшөөрөл олгож байгаа.

-Эрхээ хасуулсан жолоочийн дийлэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн. Тэгэхээр захиргааны зөрчил гаргасан жолооч үнэмлэхээ буцааж авна гэсэн үг үү?

-Энэ хуульд 81 мянга 451 хүн хамрагдана. Үүний 99 хувь буюу 80 мянга 281 нь захиргааны арга хэмжээ тооцуулсан. Нийт эрх хасуулсан жолоочийн 98 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Тухайн хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 384 мянган төгрөгөөр торгоод эрхийг нь хасдаг.

-Эрх сэргээж эхэллээ гэх мэдээллийн дагуу эрүүгийн хэрэгт холбогдсон хүн ирчихсэн харагдана. Тэгэхээр энэ төрлийн зөрчил гаргасан жолооч үнэмлэхээ буцаан авах боломжтой юу?

-Эрүүгийн хэрэг хамаарахгүй. 215, 216 зүйл заалтаар зөрчил гаргасан 1170 хүн байгаа. Яг энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавьчихсан байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн хэрэг шүүхээр таслагдсан гэж ойлгож болно.

-Ачаалал хоёр дахин нэмэгдсэн гэсэн. Жолооны үнэмлэхийн бэлдэц хангалттай бий юу. Үнэмлэх хэвлэхэд хүндрэл гарч байна уу?

-Бэлдэц хангалттай байгаа. Харин хэвлэх төхөөрөмж тоотой байдаг. Шууд дор нь хэвлэчих боломж байхгүй. Тэгэхээр үнэмлэх хэвлэх хугацаа нь хойшоо сунана гэсэн үг л дээ. Манайх жилд 50 орчим мянган үнэмлэх сэргээдэг. Гэтэл жилийн хугацаандхийх ажлаа хэд хоногийн дотор төлөвлөгөөтэй илүү цагаар ажиллаж байна.

Цаг өнгөрөх тусам иргэдийн тоо нэмэгдэж, Лицензийн төвийн урд хаалганаас зүүн талыг хүртэл дараалал тэлсэн харагдана. Эрх сэргээх лавлагаа гарган өгч байсан ажилтан М.Гэрлээгээс өдөрт хэчнээн хүнд үйлчилж байгааг тодруулахад “Ачаалал бол хэрээс хэтэрсэн. Ярилцлага өгөх ямар ч завгүй байна. Дараагийн хүн яваарай” гэв. Лавлагаа гаргуулахад иргэдээс маягтын 100 төгрөг авч байв. Хөгшин, залуу, эр, эм гэлтгүй бүгд л гартаа хавтастай бичиг баримт барьчихаж. Лицензийн төвийнхөн иргэдэд түргэн шуурхай үйлчлэхийн тулд материал нь бүрэн хүмүүсийн бичиг баримтыг гадаах талбайд ажилчид нь хураан авч байв. “Иргэдийнхээ төлөө нэг ч гэсэн сайшаалтай ажил хийж байгаа төр засгийн удирдлагууддаа баярлалаа. Гэхдээ гэнэт ийм шийдвэр гаргасан нь сонгууль болохтой холбоотой байж магадгүй. Иргэдийнхээ талд шийдвэр гаргачихаад ирэх сонгуульд засгийн эрх барина гэсэн улстөрч олон байгаа” гэх хүнтэй олон таарсан юм. Энэ үеэр иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Д.Гомбожав: ДАХИЖ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХГҮЙ

Жолооны үнэмлэхээ авах болсондоо маш их баяртай байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Өнгөрсөн зургадугаар сарын 6­нд жолоо барих эрхээ жилийн хугацаанд хасуулсан. Хууль чангарчихсан энэ үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь амь насанд төдийгүй эд материалд гарзтай байдаг. Тиймээс би дахиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй.

Т.Агьчулуун: ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАСАН ТӨРДӨӨ БАЯРЛАЛАА

Жолоо барих эрхээ нэг жилийн хугацаатай хасуулсан. Өнгөрсөн гуравдугаар сард согтууруулах ундаа хэрэглэж зөрчил гаргасан байгаа. Жолоо барьж гэр бүлээ тэжээдэг олон мянган хүн байдаг. Иргэдийнхээ төлөө зөв шийдвэр гаргаж, жолоодох эрхийг сэргээж байгаа явдалд туйлын их баяртай байна. Эрхээ хасуулсан жолооч нарын дийлэнх нь архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэсэн. Тиймээс хуулиа биелүүлж, дүрмээ баримтлах хэрэгтэй гэдгийг ойлгосон.

Д.Батсайхан: ДҮРМЭЭ БАРИМТАЛЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ

Миний хувьд жолоо барих эрхээ хасуулаагүй. Үнэмлэхээ хаячихсан юм. Тэгээд эргүүлэн авах гээд дугаарлаад зогсч байна. Үнэмлэхийн 12500 төгрөг тушаасан баримт, эрүүл мэндийн бичиг шаардлагатай юм билээ. Захиалсан үнэмлэх сарын дотор гарна гэсэн. Ямартай ч түр үнэмлэхээ авах бодолтой зогсч байна. Эрхээ хасуулсан жолоочийн үнэмлэхийг буцаан олгож байгаа болохоор ачаалал их байна. 82 мянган жолоочийн эрх сэргэнэ гэсэн. Тэгэхээр эдгээр жолооч нар төрийн буянг дааж, архи уухгүй, дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Арга хэмжээ авсан юм чинь өршөөлд хамруулсан нь зөв гэж бодож байна.

Сэтгэгдэл ( 79 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Биндэръяа(172.70.188.254) 2021 оны 09 сарын 28

оноо

0  |  0
Биндэръяа(172.70.188.254) 2021 оны 09 сарын 28

оноо

0  |  0
11(202.72.240.54) 2021 оны 09 сарын 28

Erhee hasuulsan yj butsaj segeej vnemlehee avah be\n

0  |  1
Altantulga(66.181.161.72) 2021 оны 02 сарын 28

Sergeh

1  |  0
М.Амартүвшин(66.181.161.58) 2021 оны 03 сарын 19

эрх ээ сэргээмээр бна яаж сэргээх юм бэ \nТодорхой хариулт авая

1  |  0
Gantulga(211.36.140.212) 2020 оны 10 сарын 05

2017 onii 9 sar 1 jileer hasuulsan erh sergeej bgaa yumuu odoo heregjij bgaa yum boluu

0  |  0
N.Odhvv(202.126.89.50) 2020 оны 05 сарын 05

Odhvv bi ene onii 5sard sohtuugaar teewriin heregsel jolooddood erhee hasuulsan iim jolooch 6 tsagiin surgaltand suugaad erhee sergeelgej bolno gesen bhiin haanaas lawlsh we vnen boluu mashin barij amidralaa zalguuldag bolohoor hetsvv bna zowolgoo ogch tuslaach

0  |  0
Enebish(223.38.24.3) 2020 оны 03 сарын 29

Gadaadad baigaa hvmvvs vnemlehee yaaj awah we erhee hasuulaad ali heziinii sergegdtsen vnemlehee awchuul gadaadad soliulah geed baidag

0  |  0
Batbayar(202.55.188.87) 2021 оны 01 сарын 25

Erh sergeeh hugatsaa unguruud udaj bnaa iim horio tabisan ved sergeeh arga bgvi yum baihdaa

1  |  0
Зочин(202.55.188.39) 2020 оны 11 сарын 27

Одоо эрхээ сэргээх хууль гаргахгүү юм бхдаа

3  |  0
Батбаяр (202.126.88.162) 2020 оны 07 сарын 30

эрх нь сэргэцэн үнэмлэх гараагүй үед тээврийн хэрэгсэл жолоодож болох уу

0  |  4
батзолбоо (103.140.11.76) 2020 оны 01 сарын 22

эрх нь сэргэцэн үнэмлэх гараагүй үед тээврийн хэрэгсэл жолоодож болох болвуу\n\n

0  |  0
өршөөл(66.181.161.2) 2020 оны 01 сарын 16

өршөөлөөр эрх сэргээж өгөөч

0  |  0
Erdenebileg(107.167.107.198) 2020 оны 01 сарын 07

лд98801514

0  |  0
Erdenebileg(107.167.107.198) 2020 оны 01 сарын 16

лд98801514

1  |  0
Zochin(103.212.116.138) 2020 оны 11 сарын 27

Ene ond ene urshuulhu gargahguin bhda

4  |  0
Monherdene(66.181.191.149) 2019 оны 11 сарын 07

K

0  |  1
Azaa(202.126.89.19) 2019 оны 09 сарын 18

Ene urshuuliin huuliig 1 udaa vzvvleech

1  |  0
Azaa(202.126.89.19) 2020 оны 12 сарын 04

Odoo 1udaa erhe sergeej ard tvmendee buyan bolohgvi yum bhdaa

5  |  0
Билгүүн (203.217.138.2) 2020 оны 10 сарын 08

Энэ өршөөлийн хуулийг дахин хэрэгжүүлж өгөөч

1  |  0
Аагий(203.91.115.46) 2020 оны 12 сарын 04

Одоо өршөөлийн хуулийг гаргахгүй юм байхдаа

3  |  0
сугар(66.181.161.41) 2018 оны 08 сарын 26

энэ хэзээнийх вэ одоо хэрэгжиж бгаа юмуу

0  |  0
Батаа(27.123.214.119) 2018 оны 06 сарын 10

Энэ хэзээнийх вэ ахиад өршөөхгүй юм бх да уг нь маш зөв юм шүү

0  |  0
enbaatar(202.70.46.215) 2017 оны 10 сарын 28

En orshool hzeeniih yum bn

0  |  0
pee mack(103.212.116.197) 2017 оны 08 сарын 26

ene yag hezeeniih we

0  |  0
(27.123.214.116) 2020 оны 12 сарын 30

Ene hezeenii medeelel ve bodit medeelel uguuch

2  |  0
mm(103.194.176.98) 2020 оны 02 сарын 28

hudlaa medeelel tavixaa boliyooo hariltsaa xolboonii zoxitsuulax xoroond handana shuu ingej olon hunii setgeleer togolj boloxgui l bh shuu

1  |  0
Жолооч(103.194.176.98) 2017 оны 08 сарын 01

Өршөөлийн хууль дахиж гаргахгүй юм байхдаа

0  |  0
Туяа(202.70.46.229) 2017 оны 07 сарын 31

2017 07 31 лицэзийн төв орж асуусан 2015 оны мэдээлэл гэсэн шүү энэ онд эрх сэргээгүй гэсэн шүү

0  |  0
Эрхгүй жолооч(66.181.160.102) 2020 оны 03 сарын 20

Эрхээ хасуулсан мань хэдийхээ сэтгэлээр бти тоглолдооо

1  |  1
Erhee sergeey(112.72.15.74) 2017 оны 07 сарын 31

ene 2017 oniih bish yum shig bn te humuusee

0  |  0
зочин(202.70.46.208) 2017 оны 07 сарын 31

Сайнн байна уу энэ 2017 оных юмуу мэдэх хүн байна уу

0  |  0
Ж(66.181.160.79) 2019 оны 08 сарын 18

Ер нь бол хугацаа нь дуусахаар л эрхийг нь сэргээх Хэрэгтэй шалгалт энэ тэр бол дэмий хэдэн хүмүүсийн бизнес болчихоод байна шүү дээ

1  |  0
sugar(66.181.160.6) 2017 оны 07 сарын 29

Ene hezeenii medeelel ve

0  |  0
oyuka(27.123.214.120) 2017 оны 07 сарын 29

hi

0  |  0
ba(112.72.11.112) 2017 оны 07 сарын 28

Hezeeni medeell we hudal uu

0  |  0
Зочин(202.70.46.233) 2021 оны 05 сарын 30

Энэ чинь шагнал юм уу Согтуугаа дэмждэг яацан төр вэ ингээд байвал согтуу алуурчид юу гэж цөөрөх вэ дээ өршөөж болно ялгаж салгах хэрэгтэй

1  |  0
шинэ(66.181.187.148) 2017 оны 07 сарын 28

энэ жил ершеелийн хууль гаргахгvй юм бх даа

0  |  0
.(122.201.31.248) 2017 оны 07 сарын 27

15onii medeelel bn ooo

0  |  0
mandahaa(202.70.46.239) 2017 оны 07 сарын 27

2017oniih bol sain l bn mon esehiin medeed ogch bolhu

0  |  0
mandahaa(202.70.46.239) 2017 оны 07 сарын 27

2017oniih bol sain l bn mon esehiin medeed ogch bolhu

0  |  0
mandahaa(202.70.46.239) 2017 оны 07 сарын 27

2017oniih bol sain l bn mon esehiin medeed ogch bolhu

0  |  0
.j(202.179.31.75) 2017 оны 07 сарын 27

15оны мэдээлэл байна

0  |  0
haja(119.40.102.3) 2017 оны 07 сарын 27

Sain bnu bi 2016 11 sard erhee hasuulsan ymalda harin torguula toloogui bga tgeheer mini erh sergeedehvv helej ogch tuslaach

0  |  0
buya(202.70.43.202) 2017 оны 07 сарын 26

News Zindaa | | 9-р сарын 09 -нд, 07:09 минутанд

0  |  0
hongorzul(49.0.135.56) 2017 оны 07 сарын 26

Sn.bnuu hezeeniih bolon hedii hvrtel ywagdah n todorhoigvv bnaa helj ugnvv

0  |  0
Anya(59.153.112.22) 2017 оны 07 сарын 26

Hezeenii medee ve on saraa medeelleech

0  |  0
Zulaa(182.160.33.245) 2017 оны 07 сарын 19

Ene hezeeniih ym be teriigee todorhoi bicheechee 2017 onih ymuu ymarch on sar bhgvi

0  |  0
tumenjargal(112.72.11.106) 2017 оны 07 сарын 19

teheer jolooni shalgalt uhguigeer unemlehee avahni gej oilgoloo zuv uu

0  |  0
Төрөө(66.181.180.213) 2021 оны 01 сарын 30

Harin hezeenii medeelel yum boloo???

1  |  0
ulambayar(203.91.115.45) 2021 оны 01 сарын 30

ene hezeenii medee we

2  |  0
Top