Л.Гансүхийн шүүх хурал өнөөдөр шүүх танхимд болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хоригдоод байгаа билээ. Түүнд холбогдох шүүх хурал удаа дараа хойшлоод байгаа юм. Тэгвэл уг шүүх хурал өнөөдөр хорих ангид хийхээр болсон. Гэвч Л.Гансүх шүүх хурлыг 461 дүгээр ангийн танхимд биш Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлт гаргасан юм. Түүний хүсэлтийг дүүргийн шүүх хүлээн авч өнөөдөр Чингэлтэй Сүхбаатар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top