“Чингис хаан” ОУНБ-ын дарга М.Даваажавыг ажлаас нь чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

160 ам.доллар /320 мянган төгрөгийн үнэтэй/-ын сэтгүүлийн хэргээр албан тушаалтнуудыг эхнээс нь халж эхэллээ. Өнгөрсөн хугацаанд төрийн нэр барин, Засгийн газрын лого бүхий “Ассеss” хэмээх 160 ам.долларын үнэтэй сэтгүүл зарахад “Хүннү лорд” компанийнхныг хилийн онцгой бүсэд нэвтрэх эрхийг олгож нэвтрүүлсэн хэмээн хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатарыг албан тушаалаас нь буулгаад байсан юм. Тэгвэл энэ удаад “Чингис хаан” олон улсын нисэх буудлын дарга М.Даваажавыг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн байна. Олон Улсын нисэх буудлын хилийн хяналтын бүсэд Засгийн газрын нэрийг барьж гаднын жуулчдад 160 ам.долларын сэтгүүл албадан зарж байхад нисэх буудлын дарга М.Даваажавыг албан үүргээ хэрэгжүүлж цаг тухайд нь арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж, ийнхүү ажлаас нь халсан аж. Ямартай ч, одоогоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шинэ даргыг томилоогүй байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.131.225.197) 2015 оны 09 сарын 11

ajlaas halah n yah ve. gol n nuguu setguul hudaldaj avsan humuusiig hohirolgui bolgoh heregtei. tegej baij juulchid mongol gedeg uls chin bas yum hiidiin bna shuu gej bodiishde.

0  |  0
Top