Гар утсаараа хөгжим сонсох гэж байгаад нас барав

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Сүүлийн үед гар утастай холбоотой харамсалтай хэргүүд гадаадад ч тэр Монголд ч тэр багагүй гарч байна. Цэнэглэнгээ ярьж байхад нь дэлбэрлээ, цэнэглэнгээ хөгжим сонсоод унтаж байхад нь дэлбэрлээ гэх зэрэг мэдээлэлд Хятадын олон ч хэвлэлээр дурьдагдсан. Тэгвэл Монгол Улсад гар утасныхаа хөгжмийг сонсч яваад хажуудах барилгын дээрээс унасан тулгуур төмрөөс холдоогоорой гэх хүмүүсийн хашгирааныг сонсолгүй оногдож амиа алдсан басхүү усанд орохдоо утасныхаа хөгжмийг сонсох гээд тогонд цохиулж амиа алдсан хэрэг гарч байсан. Хамгийн сүүлд буюу хоёрхон хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн 2-р хороонд дээрхтэй адил харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал 17 настай өсвөр насны нэгэн хүүхэд усанд орохдоо гар утаснынхаа хөгжмийг сонсохоор авч орсон бөгөөд цэнэглэж байсан утас нь ваннтай усанд нь унаснаар тогонд цохиулан нас баржээ. Энэ хэрэгтэй холбогдуулан албаныхан өнгөрсөн жил яг ийм хэрэг гарч нэг хүүхэд нас барж байсныг дуулгаад усанд орохдоо  цахилгаан хэрэгсэл  авч орохгүй байх, авч орлоо гэхэд анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж, эцэг эхчүүдийг үр хүүхдүүдээ тавих хараа хяналттай сайжруулахыг уриалав.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(103.229.123.69) 2015 оны 09 сарын 10

Huuhduud genen bndaa

0  |  0
өвөөөн(103.9.90.130) 2015 оны 09 сарын 10

Хөгжим утасгүй бол үхлээ юу. Хэсэг зуур ч болов хөөрхий муу чихээ амраач байгаач энэ одооний залуус, хүүхдүүд

0  |  0
Чих(112.72.6.30) 2015 оны 09 сарын 10

Өдөр шөнөгүй чихнээсээ чихэвч салгахгүй болтлоо дуу хөгжимд донтсон энэ цагийн залуус бол ойрын ирээдүйн дүлийчүүд юм. Тэр цагт чих, хамар хоолойн эмнэлэг олноор барих хэрэг гарна даа. Сонсголын аппарат ч олдохоо больж, их үнэд хүрнэ.

0  |  0
Top