УГЗ Б.Балжиннямыг сүүлчийн замд нь үднэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Уран бүтээлээрээ ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон, монгол орондоо төдийгүй дэлхий дахинд алдар суугаа мандуулж ирсэн Монголын урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтэн, кино зураглаач, кино найруулагч  Бэгзийн Балжинням нь 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр мөнх тэнгэрийн оронд заларч, монгол түмэнд хүнд гарз тохиосон билээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэх гэх ёслол ирэх баасан гаригт Соёлын төв өргөөнд болох аж. Урлаг, соёл, нийгмийн нэрт зүтгэлтэнг сүүлчийн замд нь үдэх ёслол өглөөний 06 цагаас 07,30 цагийн хооронд болох бөгөөд түүний гэр бүл, найз нөхөд, урлаг соёлынхон болоод түүний уран бүтээлийг шимтэн үздэг үзэгчид оролцох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top