Цахимаар газар өмчлөгсөд маргаашнаас эрхээ баталгаажуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Дөрөвдүгээр ээлжийн цахим газар өмчлөлийн сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Энэ удаад 147 мянга гаруй иргэн хүсэлт ирүүлснээс 26 гаруй мянган иргэн сонгогдсон байна. Сонгогдсон иргэд маргаашнаас эхлэн сонгосон байршлынхаа харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд ирж газар өмчлөх эрхээ баталгаажуулах аж. БЗД, ХУД-ийн байршлуудад сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны газрын байранд, СХД-ийн байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн ЗДТГ-ын байрны урд байрлах 27-р хорооны байранд очиж сонгогдсон эрхээ баталгаажуулах ёстой аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top