Шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржид арга хэмжээ авахуулах хүсэлтээ ШЕЗ-д гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 10

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч шүүгдэгч Л.Гансүх, н.Даваахүү, н.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсанаар хурал түр завсарлаад байгаа билээ. Тэдний хүсэлтийг хүлээж авах эсэхийг Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Даваасүрэн шийдэх юм.

Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж тус дүүргийн шүүгч Х.Идэрээс татгалзаж байгаа шалтгаанаа “Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт гадны нөлөөтэйгээр оролцож байгаа. Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг шийдвэрлэхийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тайлбарласан.

Тэгвэл шүүгч Х.Идэр өмгөөлөгч Ц.Баасандоржийг өөрөөс нь татгалзсаны төлөө арга хэмжээ авахуулж, хариуцлага тооцуулахаар ШЕЗ-д гомдол гаргажээ.

Хэрэв Шүүхийн Ерөнхий Зөвлөл шүүгч Х.Идэрийн гомдлыг хүлээн авч өмгөөлөгч Ц.Баасандоржид арга хэмжээ авбал 1 сая 930 мянган төгрөгөөр торгуулах аж.

Шүүхийн шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.91.90) 2015 оны 09 сарын 11

Шүүхийг, шүүгчийг ингэж дорд үздэг ямар бүдүүлэг залуу вэ. Шүүх хэнээс ч хараат бусаар үнэн шударга шийдвэрээ гаргах хэрэгтэй. Ийм балиар өмгөөлөгч нэртэй бие ээ тоосон сагсуу юмнуудад хариуцлага тооцох хэрэгтэй.

0  |  0
зөв.(103.26.193.87) 2015 оны 09 сарын 10

болж.. энэ өмгөөлөгч нэртэй далдагнуур... эрхийг нь хас. =D> :-bd :-bd

0  |  0
Top