Ц.Баасандорж нарын өмгөөлөгчдөд захиргааны хариуцлага тооцов

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн, Ш.Шаравнямбуу нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг дур мэдэн хаяж гарснаар шүүхийг үл хүндэтгэсэн зөрчил гаргалаа.

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Цэндсүрэн нарыг шүүх хуралдааны журам зөрчсөн гэж үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  мөнгөн торгууль оногдууллаа гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээлэв

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(112.72.11.67) 2015 оны 09 сарын 11

Шүүх нь өөрөө асуудалтай болоод л ийм юм болж байгаа шүү дээ. Монголын шүүх тогтолцоо бүр Үндсэн хуулийн Цэцээсээ авхуулаад хогийн тантан, луйварчидын лагерь, авилга хээл хахуулийн үүр уурхай болсон гэдэг нь илэрхий . ЭМ-СИ-ЭС-д сарын 24000 ам долларын цалинтай Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг юу гэхэв. Япон Солонгост олон давхар хаустай ҮХЦ-ийн гишүүнийг юу гэхэв. Ер нь Цэцэийн гишүүн юу хийдгийн. Хамар ам нь мэдэгдэхээ байтлаа шигдээд орчихсон тарган гахайнууд хааяа зурагтаар янцаглаад л байгаа харагддаг. Юу хийдгийг нь мэдэх хүн байхгүй байх.

0  |  0
Top