“Хаан хүнс импекс”, “Ану болор” зэрэг компаниуд хугацаа нь дууссан хиам зайдас зарж байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Их болон дунд эрсдэлтэй дүгнэгдсэн хүнсний худалдааны газруудад шалгалт хийжээ.

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хүнсний худалдааны чиглэлээр 4313 обьект үйл ажиллагаа явуулдаг аж. Эдгээрээс  их болон дунд эрсдэлтэй 313  хүнсний худалдааны газруудыг шалгасан байна.

Шалгагдсан газруудаас 146 бага, 154 нь дунд, 13 нь их буюу эрсдэлтэй байжээ. Тухайлбал

Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Баваахай ХХК, Боорби ХХК,Сүмбэр оргил ХХК, Аянчин тревел ХХК-ний  хүнсний дэлгүүрүүд их эрсдэлтэй бүлэгт хамрагдсан байна.

Харин Баянгол дүүрэгт Арслант өргөө ХХК, Дунд зоос ХХК, Түмэн зоос ХХК, Шижиртэн баясах ХХК, Наран эрхэс ХХК, Төр ач бадрах ХХК, Есөн хуш ХХК, МБС ХХК , Түмэн элч ХХК-ний хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг улсын байцаагчийн хамтрасан актаар зөрчил арилгуулах хүртэл түр хугацаагаар зогсоожээ.

 Шалгалтын явцад  1430 зөрчил илэрсэнээс 994  буюу 86.2 хувийг арилгуулсан байна.Үүнд

Хүнсний дэлгүүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, ажилтнуудын гарын угаалга, халдваргүйтгэлийн чанарт үнэлгээ өгөх зорилгоор 353 эрүүл зүйн арчдасны шинжилгээ авч шинжлүүлэхэд 117 цэг буюу 33.1 хувьд нянгийн бохирдолт илэрсэн байна.

  Түүнчлэн хадгалалтын хугацаа дууссан, чанар, аюулгүйн шаардлага хангаагүй,  нэр төрлийн 1318 ширхэг, 123.1 кг, 2.207.1 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний хэрэгцээнээс хасч устгуулахаар,  улсын байцаагчийн 26 акт тогтоон, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, үнэлэх, устгах, улсын орлого болгох орон тооны бус зөвлөл”-д шилжүүлжээ.

Тухайлбал: “Хаан хүнс импекс” ХХК-ний “Хаан зайдас”, “Ану болор” ХХК-ний “Жуулчин хагас утлагат хиам/ зэрэг бүтээгдэхүүн стандартад зөвшөөрөгдөх хэмжээнээс их үзүүлэлтэй гарсан, хадгалах хугацаа дууссан /M&M, Twix, Мaрс школад, Урбанек салат,  Кока кола, Фанта, Спрайт лаазтай ундаа, Siesta попкорн, Siesta үзэм, Слава будаа, Слава хивэг/

Мөн ”Хүнс комплекс” ХХК-ний элэгний нухаш, “Цог хишиг“ ХХК-ний үхрийн махан толгойн таташ,“Баян сэлэнгэ” ХХК-ний Family шарсан кимчи зэрэг бүтээгдэхүүн нь үйлдвэрлэсэн огноогүй, “Юнисол” ХХК-ний элэгний нухаш нь хаяг шошгогүй худалдаалагдаж байсныг илрүүлэн татан авалт хийлгэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж устгасан байна. .

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top