Хууль бусаар их хэмжээний самар нөөцөлсөн байсныг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо “Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлж байсныг шалгалтаар илрүүлжээ. 

Тус асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Уг нь хуш модны самрыг тухайн оны аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг. Тэгээд ч болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай байдгийг албаныхан анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top