Чингис хотыг Зүүн бүсийн тэргүүлэх хот болгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 11

        Өнөөдөр Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсч хөгжсөний 55 жилийн ой тохиож байна. Үе үеийн алтан гарт барилгачид ахмадууд нь хүрэлцэн ирж оролцож байна. Өнөөдөр улсын төсвийн хөрөнгөөр 15 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт авч орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөр бүтээн байгуулалтын ажлууд Хэнтий аймагт өрнөж байна. Үүгээрээ бол барилгачид  их ойгоо арвин их барилга бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна гэж бодож байна.

  Энэ үеэр Барилга хот байгуулалтын газрын дарга Д.Баярхүүтэй уулзаж ярилцлаа.

-Барилгын салбарт борлуулалтын асуудал яахын аргагүй чухал. Борлуулалтыг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Аймаг орон нутгийн хөгжил гэдэг тухайн орон нутгийн хөгжлийг илтгэдэг. Бид хотоо Зүүн бүсийн тэргүүлэх хот болгох зорилготой. Сүүлийн жилүүдэд орон сууц  эрчимтэй нэмэгдэж байна. Одоогийн байдлаар 868 орон сууц үндсэндээ ашиглалтанд орох гэж байна. Борлуулалтын хувьд гайгүй гэж бодож байна. Зах зээлийнхээ судалгааг аваад хувийн хөрөнгө оруулалтаар нэмж барилга баригдаж байна.

-Дэд бүтцийг шийдвэрлэхэд ямар асуудал гарч байна?
-Төрөөс газрын асуудлыг хувийн хэвшлийн орон сууц барьж байгаа компаниуддаа шийдэж өгсөн. Мөн улсын төсвийн хөрөнгөөр Шинэ Өндөрхаан хороолол дээр 4.4 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар цэвэр, бохир дулааны асуудлыг бүрэн шийдсэн. Энэ намар ашиглалтанд орох гэж байна. 

Орон нутгийн хөгжлийн сангаар Чингис хотын доторх цэвэр усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, шугам сүлжээг шинэчлэх ажлыг давхар шийдээд явж байна.

-Чингис хотын иргэдийн хэдэн хувь нь орон сууцанд орсон бэ?
-Судалгаар 30 хувь нь орон сууцанд хамрагдаж байгаа гэсэн дүн баримт байгаа.  Ирэх 2016 онд шинээр баригдаж байгаа орон сууцаа нэмбэл 1000 айлын орон сууц бүрэн хэрэгжиж дуусна.

Мөн найман хувийн хүүтэй зээл арилжааны банкуудаар хэрэгжиж байгаа.

-Танай нутгийн хувьд барилгын салбарт тулгамдаж байгаа асуудал бий юу?
-Орон нутаг барилгын материалын үйлдвэрлэлүүдийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Мэдээж барилгын угсралтанд орж байгаа түүхий эдийг гаднаас худалдаж авч байгаа.  Тиймээс орон нутагтаа тодорхой хэмжээний барилгын материалын үйлдвэрлэлүүдийг бий болгох шаардлага байна гэж бодож байна.

-Барилгын асуудал ярихад яахын аргагүй хөдөлмөр аюулгүй байдал яригдана. Орон нутагт хөдөлмөр аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ?
-Барилга дээр мэдээж хөдөлмөр аюулгүй байдлын ажиллагаа яригдаж байгаа. Манайх мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтраад хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажилладаг. Одоогийн байдлаар ноцтой хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигдсөн тохиолдол гараагүй. 

 Г.Эрдэнэбаатар: Хувийн хэвшлийг орон нутгийн захиргаанаас бүхий л талаар дэмжиж ажиллаж байгаа

Хэнтий аймгийн барилгын салбарын асуудлаар тус аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Томоохон орон сууцны хороолол баригдаж байгаа гэсэн. Энэ талаар?

2015 оны томоохон бүтээн байгуулалтын нэг бол Хэрлэн хороолол байгаа. 278 айлын орон сууцны цогцолбор хороолол байгаа. Улсын төсөв болон орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргаагүй. Яг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хороолол барьлаа. Өнгөрсөн оны зургаадугаар сард баригдаж эхэлсэн.

Энэхүү барилгад ихэвчлэн төрийн албан хаагчийг хамруулахаар төлөвлөж байгаа.  Хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа орон сууц юм.

-Чингис хотын бүтээн байгуулалтаас сонирхуулаач?

Чингис хотод улсын төсөв, орон нутаг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын 23 том ажил хийгдэж байна.  Үүний нэгээхэн том ажил 16 давхар “Чингис цамхаг” юм. Мөн хоногт 100 тнн гурил үйлдвэрлэх чадалтай гурилын үйлдвэрүүдийг барьж байна. Цаашлаад хүнсний худалдааны битүү захыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн эмнэлгийн 16 давхар барилга хийгээд цэцэрлэг, сургуулийн өргөтгөл баригдаж байгаа.

Хувийн хэвшлийн компаниудад орон нутгаас бүхий л боломжит туслалцааг үзүүлж байгаа. 

-Ер нь орон нутагт орон сууцны метр квадратыг нь хэдээр худалдаалдаг бол?

-Төрийн албан хаагчдад 900-1.0 сая, худалдаж авч байгаа иргэдэд 1.0-1.3 саяаар худалдаалагдахаар яригдаж байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enkhbaatar(182.160.36.255) 2015 оны 09 сарын 11

dandaa l toriin alban haagch nar halamjluulj baih yum,irgedee tegsh avaad yavchix darga bainuu!

0  |  0
Top