Оюутнуудын цахим картыг Боловсролын газраар дамжуулан олгоно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 12

Оюутнуудыг нийтийн тээврээр цахим карт ашиглан зорчуулах журамд өөрчлөлт оруулахаар хэлэлцэгдэж байна. Энэ өөрчлөлтөөр оюутны картыг нийслэлийн Нийтийн тээврийн газраар биш, Боловсролын газраар дамжуулан олгох талаар ярилцаж байгаа аж. Учир нь оюутны нийтийн тээврээр зорчих цахим картыг нийслэлийн Тээврийн газраар дамжуулан их, дээд сургуулиудад хүргүүлдэг байсан нь ашиг сонирхолын зөрчилтэй асуудал үүсгэдэг байсан гэж үзсэн байна. Түүнчлэн өмнө нь нэг оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтөд 20 мянган төгрөг төсөвлөдөг байсан. Үүнийг нэмэгдүүлж 22 мянга болгохоор ярьж байгаа аж. Мөн тухайн оюутны гэр, сургууль хооронд нэг км-ээс бага зайтай бол карт олгохгүй. Оюутнууд сар бүрийн нэгэнд картаа цэнэглүүлдэг байх талаар яригдаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top