Хүүхдийн спортын V их наадмын нээлт өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 12

“Монголын хүүхдийн спортын V их наадам”-ын энэ сарын 12-19-ний өдрүүдэд болох гэж байна. Энэхүү тэмцээнд нийслэл, аймаг, сум, дүүргээс шалгарсан 2500 гаруй өсвөрийн тамирчид, дасгалжуулагчид оролцож байгаа билээ.

Наадмын нээлт өнөөдөр 17:00 цагт “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д болно. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Эрүүл мэнд спортын Дэд сайд Т.Болдбаатар  болйон бусад зочид төлөөлөгчид оролцох юм.

Нээлт, хаалтын арга хэмжээг МҮОНРТ, NTV, TM, Star TV зэрэг телевизүүдээр шууд дамжуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top