Мини автомашины парад болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 12

Английн Элчин Сайдын Яамнаас өнөөдөр мини автомашины парад зохион байгуулах гэж байна.

Уг парад нь Зүүн дөрвөн зам, Баруун дөрвөн зам, Чингисийн талбай гэсэн маршруттай явах бөгөөд Английн далбаагаар гоёсон мини машинууд хүмүүсийн нүдийг хужирлах юм.

Элчин Сайд Катерин Арнолд оролцох уг ажиллагаанд Монголын мини машин сонирхогчид хуран цуглах аж.

Парадын нээлт 15 цагт Чингисийн талбайд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top