Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Засгийн газрын ээлжит хуралдааныг есдүгээр сарын 14-ний 16.00 цагт зарлаад байна. Энэ хуралдаан нь танхимын гишүүдийн хувьд Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээр анх удаа хуралдана гэдгээрээ онцлогтой.

УИХ-ын ээлжит бус чуулганаас энэ сарын 8-нд нэр бүхий зургаан сайдыг томилсноор Засгийн газар бүрдсэн юм. Тодруулбал, Шадар сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Болорыг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг, Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг, Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг тус бүр томилоод байгаа.

Энэ өдрийн Засгийн газрын хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Сангийн сайд Б.Болор Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай тус бүр асуудал оруулж хэлэлцүүлэх аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top