1111 төв Нийтийн тээврийн шинэчлэлийн талаар хамгийн их гомдол иржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Засгийн газрын харьяа 11-11 төв өнөөдөр амарч байгаа. Гэхдээ өчигдөр тус төвд ирсэн иргэдийн гомдол, санал хүсэлтийг тодруулбал, нийтийн тээврийн шинэчлэлтэй холбогджээ. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийх зорилготойгоор иргэд смарт картаар үйлчлүүлдэг болохоор болж, ажил эхэлсэн. Мөн чиглэлийг өөрчилсөн. Чиглэлийг богино эргэлттэй болгоно гэсэн ч зарим чиглэл бүр өмнөхөөсөө хол зам туулахаар болсон. Түүнчлэн зарим чиглэл бүр байхгүй болсон.

Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд бухимдал одоо ч хэвээр байгаа юм. Тухайлбал, №1509119436дугаараар холбогдсон зочин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллоос өмнө нь хотын төв рүү ажилдаа хүрэхэд дөрвөн төрлийн автобусанд суух боломжтой байсан бол одоо зөвхөн “Зүүн салаа-Наран туул”-д суух эсвэл 2 дамжих гэсэн сонголттой болсныг энд өгүүлжээ. Тэрээр энэ тухайгаа “Нийтийн тээврийн шинэчлэл нэрээр ард иргэдийг чирэгдүүлж хохироож байгаад бухимдалтай байна. Миний бие СХД-ийн 21-р хорооллоос хуучин чиглэлээр 4 төрлийн автобусаар ажилдаа ирэх боломжтой байдаг байсан. Одоо зөвхөн Зүүн салаанд суух , эсвэл дамжих гэсэн 2-хон сонголттой боллоо. Зүүн салаа урьд нь минутын хувьд ойрхон олноор ирдэг байсан, одоо удаж байж ирж байна” гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн хувьд хотын төв рүү ирэхэд тэр тусмаа Ялалт, МУИС, Бөмбөгөр худалдааны төв рүү ирэх боломжгүй болсон. Тиймээс нэг бол хоёр дамжих, эсвэл “Зүүн салаа-Наран туул зах”-д сууж Ленины музейн өмнө буух, эсвэл баруун дөрвөн замын орчимд бууж алхахаас өөр сонголтгүй болчихоод байгаа.

Үүнийг Нийслэлийн Тээврийн газрынхан анхаарч, хүйтнээс өмнө чиглэлийг нь нэмэгдүүлэхгүй бол хүүхэд, хөгшид хүйтэн улиралд хөл, гараа хайруулж мэдэх эрсдэлтэй.

Мөн шинчлэлтэй холбоотойгоор дараах гомдол иржээ. Үүнд №1509113057 Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд автобусанд үнэгүй зорчих карт олгохгүй байна. Карт олгохгүй зогсоочихсон гэх юм.

№1509113416 Монел чиглэлд явж байгаа нийтийн тээвэр нь Маахуурын автобусны буудал дээрээс хүүхэд авахгүй шууд хаяж явж байна. Хяналт тавьж өгнө үү.

№1509111758 Нийтийн тээврийн жолооч нар жолоо барьж байхдаа утсаар ярьж байна.Энэ асуудалд анхаарч арга хэмжээ авах хэрэгтэй байна гэжээ.

Түүнчлэн №1509113474 Газрын сугалаанд 4 удаа бүртгүүлж байхад таарахгүй байна. Тиймээс 3-4 удаа орсон иргэдэд газрыг нь шууд олгомоор байна.

№1509115730 Нисэхийн замын уулзвар дээр ажиллаж байгаа цагдаа нар ногоон гэрлээр гарч байгаа машинуудыг улаан гэрлээр гарлаа гээд торгоод байна. Камергүй газар камер шүүх боломжгүй болохоор иргэд хохирч байна. Цагдаад нь тайлбар хэлэхээр жолооны эрх хасч байна. Ингэж иргэдийг дарамталж болох уу?.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top