М.Зоригт сайд МИАТ-ийн онгоцоор үнэгүй зорчсон хүмүүсийг зарлана

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Зам тээврийн сайдын өнөө өглөөний шуурхай дээр хэд хэдэн асуудал яригдаж, яам, агентлагийн дарга нар салбарынхаа залуу мэргэжилтнүүдийн үгийг сонсдоггүй, санал бодлыг нь авч хэлэлцдэггүй байдлыг халахыг сайд уриалжээ. 

Мөн тэрбээр хэд хэдэн хүнд үүрэг даалгавар өгсөн бөгөөд тухайлбал, МИАТ компанийн Боинг-767 онгоцны өр төлбөрийн үлдэгдлийг яаралтай, бүр энэ ондоо багтаан шийдвэрлэж өгөхөөр холбогдох газрын дарга нарт үүрэг өгч, амлалтыг нь авчээ. Түүнчлэн МИАТ-ийн онгоцоор үнэгүй зорчсон хүмүүсийн овог нэр, албан тушаалын жагсаалтыг гаргаж ирэхийг, үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй болгохын тулд онгоцноос буусан хүн 15 минутад багтаж гарч ирдэг байх боломж бүрдүүлэхийг үүрэг болгожээ.

Мөн өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан төмөр замын нүхэн гарцыг яаралтай барих асуудлыг хурдан түргэн шийдэхээр болж, Гурвалжингийн гүүрний 44-ийн гарамд авто замын түгжрэл үүсгэдэг асуудлыг өнөөдрийн дотор шийдвэрлэх үүрэг өгчээ. Хотын даргын орлогч А.Гантөмөр Сайдын шуурхайд суусан тул энэ асуудал өнөөдөртөө зохицуулагдана гэжээ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oidov(112.72.11.134) 2015 оны 09 сарын 14

Gadaadud teeshe avah gd hulej bhda 3 min bolod l neg tsunh garch irne hoorondo zaaj ym yariad ineelded shoolod bdag shde hajuud n zogoshoos ichmeer.manai hed buur durde itegtsen tooj ch bga ym alga peediged garaa ardaa avad getse tured zogostson ene ter.neg udaa namaig niishiin gailaar mgld irtel.30 min ym asuudimda.yamarch asuudalgui bhad.nas barsan etseg ehiin ovog ner tursun gazar tursun oniig n ch asuuj bh shig.mongolchuudige tegd yaahav de.

0  |  0
oidov(112.72.11.134) 2015 оны 09 сарын 14

Chinges haan deer buugad oroh gj ysag boldog shde.olon ulsiin buudal gd bgama tgd

0  |  0
namuun(103.10.21.103) 2015 оны 09 сарын 14

МИАТ-д нэн тэргүүнд яригдах асуудал энэ биш шүү дээ сайдаа Түүний оронд чадварлаг боловсон хүчин ямар ч ар өврийн хаалга байх ёсгүй гэдгийг л ойлгомоор байхын. Мөн энэ байгуулгын хувьд маш замбраагүй гэр бүлийн байдал зэргээс харах хэрэгтэй захирлаасаа авхуулаад

0  |  0
Zochin(43.242.243.108) 2015 оны 09 сарын 14

MIAT-iin ongotsoor yamar humuus unegui zorchij baina be, Evchin zovlontoi yaraltai emchilgeend oroh ulsuud iim erh edelj baigaa yu

0  |  0
Top