“Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг баталлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/740 дүгээр захирамжаар нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өдрөөр суралцагч сурагч, оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход ашиглах “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягт болон нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлгийн маягтыг тус тус баталлаа.

Батлагдсан маягтын дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих “Цахим төлбөрийн карт”-ын захиалга авах ажлыг  нийслэлийн Боловсролын газар,  Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар хариуцан хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top