Хөрөнгийн биржийг шалгаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Санхүүгийн зохицуулах хорооноос “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн 2012-2015-оны үйл ажиллагааг шалгах юм байна. Шаардлагатай тохиолдолд 2012 оноос өмнөх хугацааны үйл ажиллагааг хамруулан шалгана гэдгээ ажлын хэсгийнхэн хэллээ. Шалгалт энэ сарын 3-18-ны хооронд үргэлжилнэ. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол байвал шалгалтын ажлын хэсэгт бичгээр өгч болохоос гадна dolgorsuren@frc.mn цахим хаягаар хүлээн авна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИХ МЭДЭГЧ ӨВӨӨ(103.229.120.124) 2015 оны 09 сарын 14

АЖИЛ БАЙХГҮЙ ХИЙДЭГГҮЙ ГАЗРЫН ЮУГ НЬ ШАЛГАДАГ ЮМ БОЛ ОО

0  |  0
Top