ЦЕГ-ын харьяа Ли­цензийн төв уртасгасан цагаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

Өршөөлийн тухай хуулийн зарим заалт хэрэгжиж эхэлснээр энэ оны долдугаар сарын 2-эны өдрөөс өмнө зөрчил гаргаж эрхээ хасуулсан жолоод нар автомашин жолоодох эрхээ сэргээлгэх боломжтой болсон билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд  Авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх гэсэн иргэд ЦЕГ-ын харьяа Ли­цензийн төвд дараалал үүсгээд байгаа юм. Тиймээс төв 40 хүнтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ өглөө 08.00 ца­гаас орой 19.00 цаг хүртэл уртас­гасан цагаар ажиллаж 19.00 цагаас хойш өдөр нь хандсан иргэдийнхээ материалуудтай танилцаж, эрх сэргээх ажиллагааг явуулж байгаа юм байна.

Түүнчлэн эрх сэргээх ажиллагаанд тодорхой цаг хугацаа заагаагүй учраас иргэд та бүхэн ажлаа алдан өдөржин оочерлох хэрэггүй гэж албаныхан анхааруулж байгаа юм.  Мөн хөдөө орон нутгийн харьяа­лалтай бол орон нутгийн цагдаагийн байгууллага нь эрх сэргээх  асуудлыг  авч шийд­вэрлэж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.118) 2015 оны 09 сарын 14

Би Өршөөлийн хууль гарч хүмүүст ял завших боломж бүрдүүлж байгааг буруу гэж бодож байна. Энэ нь шударга, good citizen буюу сайн иргэнд шударга бус хандаж буй хэрэг юм. Жишээлбэл би жолооч болоод жил гаруй болж байгаа бөгөөд 3 удаа торгуулиад тэр дор 10 хонгийн дотор төлбөрөө төлж байсан. Гэтэл өчнөөн торгуулиад хэзээ ч торгуулиа төлж байгаагүй хүмүүс маш олон байдаг бөгөөд одоо тэд нар цагаадаж байгаа нь шударга бус үйлдэл болж байна. Нийгмийн хэв журмыг зөрчөөд тэрнийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй байна гэдэг бол бэртэгчн хүний шинж бөгөөд амьтнаас ялгарах зүйл алга.

0  |  0
Top