С.Цэрэнчимэдийн байрыг зараагүй гэв

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 14

ДАШТ-ний алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн байрыг холбогдох албаны хүмүүс ДАШТ-д явсан хойгуур нь зарчихлаа гэсэн таагүй мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр тархсан. Тэгвэл БХЯ-ны албаны эх сурвалж энэ мэдээлэл огт ор үндэслэлгүй зүйл болохыг мэдэгдлээ. Албаны эх сурвалж "Төрийн байрыг зарж үрэх ямар ч эрх мэдэл бидэнд байхгүй. Албан тушаалын орон сууцыг зарж үрэх ямар ч гарц байхгүй. Цэрэнчимэдийг дэлхийн аваргад явсан хойгуур нь байрнаас нь ус алдсан. Тиймээс гэр бүлийнхэн рүү нь ярьж түлхүүрийг нь аваад зассан. Үүнээс өөр зүйлгүй. Тийм болохоор энгийн ажлаа хийгээд явж байгаа хүнийг гүтгэхгүй байхыг хүсье" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vv(103.229.123.5) 2015 оны 09 сарын 15

Tegeed ezniig USA yavsan hoiguur us aldahiig 8 saraas hoish medeed baisan hereg uu. Us aldsanii tuluu ezen ni als holoos utsaar yarihdaa uilaad tulhuuriig ni ug gej heleh uu.

0  |  0
Zochin(76.16.174.6) 2015 оны 09 сарын 15

Eej ni tegeed yu yriad bga um bol do

0  |  0
Top