Өнөөдрөөс айл өрхүүдийн халаалтыг өгнө

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 21

Инженерийн шугам сүлжээний их засвар, дэд бүтцийн ажлуудыг хийж дуусган, өнөөдрөөс эхлэн айл өрхүүдийн халаалтыг өгөхөөр болжээ. Харин цэцэрлэг, сургууль, аж ахуйн нэгжүүдийн дулааныг ирэх аравдугаар сарын 1-нээс олгож эхлэх юм.

Энэ жил 1.95 км шугам шүлжээг шинэчлэн сольж, 30 ажил, урсгал засвараар 452 ажил хийсэн байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хоёр тэрбум төгрөгийн их болон урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөжээ. Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. Энэ онд Улаанбаатар хотын цахилгаан хэрэглэгчдийн тоо 23653-аар нэмэгдсэн байна. Сүүлийн гурван жил Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн бөгөөд жилээс жилд өсөн нэмэгдэж буй нийслэлийн цахилгааны хэрэгцээг хангахын тулд III цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн. Мөн IV цахилгаан станцын 123 мВт-аар өргөтгөсөн. Энэ оноос цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, хэрэглэгчдэд цахилгаан түгээх юм байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр Чингэлтэй дүүргийн Баянбүрдийн уулзвараас хойшоо гэр хороолол руу дулааны шугам тавьсан байна. Ингэснээр Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хороо цэвэр, бохир усанд бүрэн холбогдох боломжтой болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top