Л.Гансүхийн шүүх хурал 10.00 цагаас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 15

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхэд холбогдох шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 10.00 цагаас болно. Шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд асан, УИХ-ын гишүүн М.Сономпил нар гэрчээр оролцох юм. Шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон. Тиймээс энэ удаа хойшлохгүй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. 

Мөн эх сурвалжийн мэдээлснээр Л.Гансүх шүүх хуралд өөрийг нь хэрэгт унагасан хэргийн захиалагчийг зарлахаар болсон гэнэ. Тэрбээр хэрэгт холбогдсон цагаасаа АТГ өөрт нь зохиомлоор хэрэг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан. Харин АТГ-аас Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан гэж мэдэгдсэн билээ. Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166.2, 263.2-т зааснаар буруутган шүүнэ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erh chuluu.(202.179.11.134) 2015 оны 09 сарын 15

Gansuh buruugui.Ter AN-n fraktsuudiin bohir togloltiin zolios bolj bna.Eebii tarvagan mangas odoo hanaj tsadah boloogui l bna uu.

0  |  0
Top