Гэр бүлийн таван гишүүнд халдаж, хоёрынх нь аминд хүрсэн этгээдийг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 15

Орхон аймагт нэг гэр бүлийн таван иргэн халдлагад өртөж, хоёр нь амиа алдсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлээд байсан билээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдийг өчигдөр 18.00 цагийн үед баривчилсан байна. Гэмт этгээд 1988 онд төрсөн, Булган аймгийн Хангал сумын харьяат Э гэгч байжээ. Э нь хэргийг үйлдээд Эрдэнэт хотоос 80 орчим км газар холдон орогнож байсныг аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан баривчилсан байна. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэхэд гэмт этгээд нь хоорондын таарамжгүй харьцаанаас гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдоод байгаа аж. Э нь эмнэлэгт хүргэгдээд буй 25 настай Х гэх эмэгтэйтэй дотно харьцаатай байжээ. 

          Эх сурвалжийн мэдээлснэээр, гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Гэмт этгээдийн халдсан 81 настай эмэгтэй болон 9 настай Э нар газар дээрээ амиа алдсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(115.161.209.80) 2015 оны 09 сарын 15

Иймэрхүү манякууд садистууд улам олширсоор байна. Бид ядуурч гуйлгачин шахуу болж байж ийм гаж донтнуудыг бас давхар тэжээнэ гэдэг хүнд. Цэвэрлэх хэрэгтэй

0  |  0
Top