Манай хоёр иргэн Эрхүүгийн замд халдлагад өртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 15

Монголчууд хойд хөрш рүүгээ олноор аялах болсон. Гэвч болгоомжтой явахыг сануулсан нэгэн хэрэг явдал өчигдөр гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 22:00  цагийн орчимд ОХУ-ын Эрхүү хотоос Хялганат орох замд машинтайгаа явж байсан хоёр монгол залууг орос иргэд дээрэмджээ. Тэд манай хоёр иргэний нэгийг зодож гэмтээн, нөгөөг нь хоёр удаа буудаж шархдуулсан тухай мэдээлэл түгээд байна.  

Дээрхи хоёр иргэнийг замд явж байхад нь цагдаа хувцастай хүмүүс зогсоосон байна. Гэтэл тэд шууд дээрэм хийж паспортоос нь бусдыг нь авсан гэнэ.

Оросуудад дээрэмдүүлсэн хоёр иргэнийг Хиагтын эмнэлэгт хэвтүүлэн анхан шатны тусламж үзүүлээд байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(103.26.193.202) 2015 оны 09 сарын 15

orost uzeh yu bdag yumbe omhii nogoonuud

0  |  0
iopiu(103.26.195.119) 2015 оны 09 сарын 15

Delhiin hamgiin hogiin uls ruu yah gej yavdag bn!!!

0  |  0
хххх(202.72.246.106) 2015 оны 09 сарын 15

Хилээ нээх хэрэггүй л байсийм

0  |  0
Top