Хөөмэйн олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Монгол Үндэсний номын санд "Хөөмэйн олон улсын эрдэм шинжилгээний хурал" 09.00 цагт эхэлнэ.

Тус ЭШХ-ын нэгдүгээр хэсгийг БСШУЯ-ны Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Цэндсүрэн удирдан явуулах бөгөөд дараах эрдэмтэд илтгэл тавина. Үүнд:


09.20-09.35 Монгол улсын илтгэл А.Цэдэн-Иш /Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн "Монгол хөөмэй" холбооны тэргүүн/

09.50-10.05 Хөөмэйн судалгааны чиг хандлага Л.Хэрлэн /МУИС-ийн Ардын урлагийн тэнхимийн багш, доктор (Ph.D)/

10.05-10.20 БНХАУ-ын ӨМӨЗО-ны илтгэл

Хурлын хоёрдугаар хэсгийг Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат удирдаж дараах эрдэмтэд илтгэл тавина.

11.00-11.15 Франц улсын илтгэл Жоанние Куртер /хөөмэйч/

11.15-11.30 Монгол улсын илтгэл Б.Хосбаяр /хөөмэйч, Монголын үндэсний урлагийн зөвлөлийн тэргүүн/

11.30-11.45 ОХУ-ын Буриад улсын илтгэл

11.45-12.25 Хэлэлцүүлэг болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top