“Shangri-la” зочид буудал орчмын замыг энэ сарын 19-н хүртэл хаана

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентийн ассамблейн хурал болохтой холбогдуулан есдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд “Shangri-la” зочид буудал орчмын замыг бүрэн хаахаар болжээ. Үүнд “Гэрлэх ёслолын ордон”-ы зүүн талын гэрэл дохиотой уулзвараас баруун тийш “Хүүхдийн ордон”-ы баруун уулзвар хүртэл бүрэн хаана. Хурлын үеэр зочид төлөөлөгчдийн тээврийн хэрэгслийг “Хүүхдийн ордон”, “Гурван гал”, “UB-mart”, “Үзэсгэлэн худалдаа” зэрэг худалдааны төвийн авто зогсоолуудад байрлуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top