Ирэх долоо хоногийн бямба гарагт өвлийн цагийн хуваарьт шилжинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 26-ны өдрийн 00:00 цагаас өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Учир нь, 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын XIV ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай хэлэлцэж баталсан. 

Уг тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон билээ. 

Тиймээс иргэд энэ үед өөрийн эзэмшиж буй цаг, компьютер болон электрон төхөөрөмжийн цагийн тооллыг нэг цагаар ухрааж тохируулах хэрэгтэй. Өвлийн цагийн хуваарь энэ сарын 26-наас 2016 оны гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн бямба гараг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хххх(202.72.246.106) 2015 оны 09 сарын 16

ядаргаа вэ ингэж шилжих ямар хэрэгтэй юм

0  |  0
Top