17 тонн үр тариа хураагаад байна

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

 Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах дүн гарсан.

Үр тариа хураалтын ажил газар тариалангийн төв болох Сэлэнгэ, Төв, Булган, Увс, Дархан-Уул, Орхон аймгуудад энэ сарын 4-нөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 19,1 мянган га-г ангилан хадаж, 6,5 мянган га-г цайруулж, 13,5 мянган га-г шууд хурааж нийтдээ 20,1 мянган га-гаас 17,0 мянган тонн үр тариа, 2,7 мянган га-гаас 29,9 мянган тонн төмс, 1,8 мянган га-гаас 21,1 мянган тонн хүнсний ногоо, 3,9 мянган га-гаас 6,8 мянган тонн тэжээлийн таримал хураан аваад байна. Үр тарианы хураалт 6.8 хувь, төмсний хураалт 22,3 хувьтай, хүнсний ногооны хураалт 29.4 хувьтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top