Их хэмжээний тэсэрч дэлбэрэх бодис байсныг илрүүлж, аюулгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 16

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны урд “Халлиа гонсок” ХХК-ийн хашаанд их хэмжээний тэсрэх бодис байна гэсэн дуудлага өчигдөр  08:55 цагт ОБЕГ-т ирсэн байна.  Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1 автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бласт” ХХК-ийн агуулахад, химийн бодисыг  АТА-ийн агуулахад тус тус байршуулж, аюулгүй болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top