Шуурхай: Гар бөмбөгийг аюулгүй болголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 09 сарын 18

 Теди төв орчимд тавьсан гэх тэсрэх бөмбөгийг цагдаагийн байгууллагын мэргэжилтнүүд дөнгөж сая аюулгүй болголоо. Гэхдээ Теди төв орчимд санаатайгаар хэн нэгэн нь тэсрэх бөмбөг тавьж, аюул заналхийлсэн зүйл байхгүй гэнэ. Албаныхны хэлснээр уг газарт тэсрэх бөмбөг бус гар бөмбөг байсан бөгөөд үүнийг аюулгүй болготол тухайн газрыг чөлөөлсөн байна.

Тодруулбал, Дорнод аймагт аяллаж явсан иргэн замдаа гар бөмбөг байж болзошгүй зүйл олж, автомашиндаа тээвэрлэж авчирсан байна. Улмаар энэ тухайгаа цагдаагийн байгууллагад мэдэгдэхээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байна. Тэрээр гар бөмбөгийг өөрийн автомашин дотроо хадгалж байсан учраас цагдаагийн байгууллага аюулгүй байдлын үүднээс ойр орчмын объектуудыг чөлөөлжээ. Улмаар тэсрэх бөмбөгийн мэргэжилтнүүд тухайн газарт ирж, уг гар бөмбөгийг аюулгүй болгосны дараа автозамыг  хөдөлгөөнийг сая нээлээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(182.160.39.178) 2015 оны 09 сарын 21

Тэсрэх бөмбөг бус гар бөмбөг байсан гэнэ үү. Гар бөмбөг гэж сагс, волейболын бөмбөгийг, харин гранатыг тэсрэх бөмбөг гэж хэлэх байлгүй дээ.

0  |  0
Зочин(43.242.243.121) 2015 оны 09 сарын 19

Үнэн гэж үү ? Гар бөмөг ч гэлээ түүнийг хаанаас яаж олж авсан, хэдийд хийгдсэн байж болох, түүний хөнөөх чадал аль хир гээд олон л асуудлыг тодруулах ёстой биз дээ. Түүнийг тодруулаагүйгээр шуугиан үүсгэж, цахим ертөнцөд түгээж байгаа нь хууль зүй, ард түмэнд хирхэн нөлөөлөхийг бодож үзсэн үү

0  |  0
Zochin(76.16.174.6) 2015 оны 09 сарын 19

Gar bumbugiig ayulgui bolgono gej yu badag um be.Tesreh bombg bish gar bumbug ....xexe

0  |  0
Top